Шинэ блогийн хаяг:
http://www.buugii.bblog.mn

avatar

Бүх л зуны турш би чамд хайртай...

2010-5-2, 09:14
Сүүлийн хэдэн өдөр ажлаасаа болоод нээх л ярвайсан хүн суугаад байгаа... Гэхдээ ажил гэхээсээ илүү толгойд нэг л зүйл эргэлдэж байгааг нуухгүй. Тэрийг бодохоор л өөрийн эрхгүй зүрх зүсэгдэж байгаам шиг, бас нэг л өөрийгөө хүн биш гэсэн мэдрэмж...
Хэдхэн хоногийн дотор өөрийгөө ийм болж өөрчлөгдөнө гэж бодсонгүй. Хажууд байгаа найз нөхөддөө ч олигтой анхаарал тавьж чадахгүй. Дэмий л ганцаараа бодон шаналах юм. Өөр бусдыг уруу татаж оруулаад ч яахав дээ. Ийм юм болсон юм байгаам... Аан гэжий...

Угийн чөлөөтэй ажиллаж ирсэн миний хувьд цаганд баригдан, цалин хүлээн амьдрана гэдэг өдөр бүрийн дарамтын хамгийн том нь... Тэгсэн ингээд ажиллаад ирсэн чинь өөрийн хүсэл мөрөөдөл, тэмүүлж байсан замаасаа бага зэрэг хөндийрчихсөн байх юм. Тэгээд тэр бүхнээсээ яагаад холдсоноо бодож олох гэж их л хичээсэн боловч нэмэр байсангүй. Дээрээс нь сүүлийн хэдэн сар ямар ч төлөвлөгөөгүй амьдарсан болохоор "тэр нь маш том өвчин" болоод буглачихсан байлаа. Ингээд л шаналгаа эхэлсэн. Өөрийн бодол санааг өөрчлөх гэж чамгүй л тэмцлээ. нэмэр байсангүй. Иймээс л өөрийгөө хүн биш гэсэн дүгнэлтэнд хүрчихсан байгаам. Харин нилээн хэд хоногийн өмнө явж байгаад нэг зүйл харлаа....
avatar

E-mail marketing

2010-3-4, 07:03
Та бүхнээс нэг зүйл асуух гэсэн юм. Өнөөдөр интернет хэрэглээ дагаад и-мэйл маркетингийн үйл ажиллагаа багагүй явагдах болсон байна. 1-р асуулт. Нэг шалгахад л реклам сурталчилгаа и-мэйлээр ирээд дүүргэчихсэн байдаг. Үүнд та яаж хандаж байна? Учир утгагүй, хэрэгтэй хэрэггүй олон мэйл таныг залхааж байна уу? 2-р асуулт. Танд ирж байгаа зар сурталчилгааны хүртээмж, өөрөөр хэлбэл үзэмж, агуулга ямар санагдаж байна вэ? 3-р асуулт. Танд энэ төрлийн маркетингийн бодлого боловсруулах шаардлага гарч байв уу? Энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүмүүсээс асууя... 1-р асуулт. И-мэйл маркетингийн талаар хэр мэдлэгтэй вэ? Хүмүүст хүргэх талаас нь ямаршуухан бодлого боловсруулж байна вэ? 2-р асуулт. Байгууллагын маркетерүүд болон менежерүүд энэ талын мэдлэгтэй байх ёстой гэж бодож байна уу? Энэ ямар нэг судалгаа биш юм шүү. Сүүлийн үед сонирхол татаж байгаа ч би өөрөө зүгээр шууд л устгачихдаг талдаа. Тиймээс та бүхний хандлагыг л мэдэх гэсэн юм. Гэхдээ энэ талын мэдээлэл цуглуулж, бие даан суралцаж байгаа ухаантай. Асуултанд хариулахаа мартаваа. Магадгүй энэ талын мэдээлэл хэрэг болвол би ч гэсэн танд ту...
бичсэн: hanil төрөл: | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Тэр өдрийг би ингэж л өнгөрөөсөн... сайхан байсаааан....

2009-1-12, 09:29

Oрноосоо босонгуутаа шууд л комоо асаалаа... Шөнө 12 болтол суусан. Тэгж суух завсараа найзыгаа явахаас нь өмнө залгана гэснээ санаад залгасан боловч .....

  • - 99 .. .. .. дүд дүд дүд дүд /таны залгасан дугаар АНУ -руу ниссэн байна/

........ хэтэрхий ажилдаа улайрч байгаад нисэх цагийг нь өнгөрөөчихсөндөө харамсав.

Дараа нь өөр нэг найз руу залгаад цагийг нь лавласан чинь өөдөөс юу ч юм нэг юм ярьжаагаад салгачихдаг байгаа.

  • - байна уу? Юу байна л даа?
  • - Длйорбөдүрфдүушгөло длобрөйүрөдл длобөй олор лр л длр дүд дүд дүд дүд дүд

/ажилтай байгаан байна. Хичээл оржоогоон болов уу даа... Ядраагүй байгаа ... за за /

 

Ингээд л өөр нэг найз руугаа залгаж лавлагаа авах санаа төрөв. Залгалаа....

Шууд л ........

  • - юу байна андаа
  • - юмгүй дээ, хө. Ажил дээрээ байгаамуу? /дугаар анзаарч байна шүү, өөлкөн ш д/
  • - Үгүй ээ, хөгшөөн. Найз нь ажил руугаа очоогүй.
  • - Өө, тийм үү? Тэгээд одоо хаана байгаан? /хэрэгт дурлаад..../
  • - Эмнэлэгт үзүүлэээл явжийна.
  • - Өө яасийн бэ? Хөл нь өвдөө юу?
  • - Үгүй ээ, толгой.
  • - Эээ тэгээд яаж байна хө?
  • - Өнөөдөр хэвтэж магадгүй л юм шиг байна. .......
бичсэн: hanil төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Ханш, эдийн засаг, УИХ-ын дарга нарын савалгаа

2009-1-12, 09:12

"Нэгэн үе хууртагдаж явсан нь үнэн л дээ. Харин дунд үеэс нь бол хууралцах ажил нь оролцсоон" -Ээ дээ, энэ хүүхнүүд үү- киноны нэг хэсэг. Сайхан кино шүү. Би нэг л биш, эдийн засаг ч бас биш, улс төр бол бүүүр ч биш байх шиг байгаан, сүүлийн үед.

Валютын ханш ёстой санаанд орж байгаагүйгээр огцом өсөж тэнэгтдэг байна ш д. Юань 240 гэнэ шүү новш... Төгрөг ч ёстой дэвтрийн цааснаас ялгаагүй болох нь ээ. Оройжин л мэдээ ширтэж суулаа. Валютын өсөлтийн шалтгааныг янз янзаар л тайлбарлаж байна. Дээрээс нь Монгол банкны ерөнхийлөгч нь чөлөөлөгдөх саналаа тавьж, худлаа үнэн төрийн албанд олон жил суудал бөглөсөн хугацаагаа туршлага гэж эндүүрэн "үржилд оруулсан ч үржихгүй солжир бух"-нд суудлаа шилжүүлчихийн... Тэр УИХ-ын дарга гуай "нэг замын бух"-аа суулгах гэж гөө мөн их тэмцэж байна аа.

Монгол улсад одоогийн байдлаар 645,000,000 доллар буюу 3 сарын импортыг хангах хэмжээний валют байгаа гэж байсан санагдаж байна. Товчхондоо макро эдийн засагт тогтворгүй байдал үүсвэл тогтворжуулж чадах хэмжээний валют байгаа гэсэн үг. Гэтэл бүх зүйлийг макро эдийн засгийн түвшинд яриад байж болох нь уу үгүй юу. Мань мэтийн жижигхэн жараахай бол м...

бичсэн: hanil төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Цаг хугацааг ингэсгээд явуулаад байвал ямар байна айн....

2009-1-12, 09:05
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
avatar

Илгэн халцгай нутаг минь...

2009-1-12, 09:04

- Миний дүү хонио баруун уулын бэлийн нуга руу бэлчээ. Өвс нь соргог, шим ихтэй байдаг юм. Аяархан тогтоогоорой. Саахалт Ганаагийн хонь ойртвол нугын бэлчээрээс хонио гаргаад уулын бэл өөд туугаарай. За морд.

Ингэж хэлээд Сүхээ дүүгээ мордуулан ард саравчлан үлдэв. Морины туурайнд ч хөрс нь үл эвдрэх сайхан хөндий дундуур тэвхийсэн сайхан хээр морьтой хүү намхан толгойн цаадах руу исгэрсээр бараагүй боллоо. Ахынхаа хэлснээр хонио бэлийн нуга руу оруулан, өөрөө энэ тэрүүгээр цэцэг ургамал ажиглан, байхгүй ургамалаа түүн авч номныхоо завсар хийнэ. Дээрээс нь хөөрхөн хэлбэр, өнгөтэй чулуу олдвол бөөн бөөн чихэр харсан юм шиг л баярлана ...
Амандаа өвсний шим сорон, тэнгэр харж хэвттэл саахалтын хонь дөхөж яваа харагдав. Хүү бушуухан шиг мордож, бэлчээрээ ч харамлахгүй гэсэн ахын үг ёсоор хонио уулын бэлийн тачирхан алаг өвстэй бэлчээр лүү ойртууллаа.
Хаана ч бэлчээсэн сайхан өвстэй нуганд ч, сэрүүн салхи салхилсэн, тачирхан алаг өвстэй бэлд ч хонь сайхан тогтдог тул хийгээд байх ажил байсангүй. Хониноос ч, морьтой мань мэтээс ч айхыг байсан тарвага, түрсгүй хэдэн мөндөл нааш цааш гүйлдэхийг харж, тэднийг дооглон өөрийгөө ...

avatar

Эмэгтэйчүүдийн дор намирсан олон улсын эрэгтэйчүүдийн баяр

2008-3-16, 09:02

Гарчигийг хараад бараг ойлгож байгааз дээ? Ерөнхийдөө ингэж л өнгөрч байх шиг байна. хэхэ Би арай тэгэж өнгөрүүлсэн гэж хэлэхгүй л дээ…. 7 өдөр болохоор бид хэд нэг найзыгаа гаргаж өгөх гэж шөнөжин шоудаад… Нэг найзынхаа авто ослын улмаас өндөрлөсөн. Тэрнээс биш давраад хуваагдаад үргэлжлүүлэх нь байна лээ ш д.

7 өдөр бүсгүйчүүд гэхээсээ илүү эрчүүд халамцуухан явж байгаа харагдсан. Гэрийнхээ ойролцоо ирсэн чинь согтуу нөхөр, согтуу эхнэр хоёр миний баяр, чиний баяр гэж маргалдаж байхдаа таарав. Сэтгэл өвдөв. Тэр эхнэрийг ямар их өрөвдөв өө. Хажууд нь хүүхэд нь уйлаад л …..

Харин өчигдөр манайд ах нар эхнэрүүдтэйгээ ирж баахан дарс задлаж уув. Дарс дуусангуут нь ямар шуурхай дахин авч өгч байна аа… хэхэ Аргагүй дээ… .Эхнэрүүд нь гадаа салхинд суунгаа сайхан дарс ууж, чалчаад л …. Нөхрүүд нь дарсыг нь авч өгчихөөд гэрт хөзөр тоглож бие биеэ шулангаа ганц хоёр шил юм тойруулаад л …. Оройхон эхнэрүүдээс илүү нөхрүүд нь согтоод халчихаж. Манай том бэр эгч атамандан бага ахын гэр лүү явах уриалга гарган, ашгүй манайхаас явж, амар тайван дахин гэрт тогтлоо ш д. Тэгээгүй бол шөнөжин үргэлжлэх нь ээ…

Энэ бичлэгийг бичих гэж хэдэн өдө...

бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Миний мөрөөдлийн парлиамент...

2008-3-16, 09:01

Сүүлийн үед улс төртэй холбоотой элдэвийн үйл ажиллагаа өрнөөд сайхан байна гэж хэлэх нь ч хаашаа юм. Тэнэг гэхэд дэндүү тэнэг хүмүүс л харагдаад байх юм. Ер нь бол тэрэнд жаахан дургүй байна. Тэгээд зүгээр л блог бичигчдийн хүрээнд мөрөөдлийнх нь парлиамент ямар байхыг мэдэхийн ихэд хүсэмжлэв.

Миний хувьд мөрөөдлийн парлиамент гэдэг үг маш их утга учрыг илэрхийлэх юм шиг байна. Амар тайван, ашиг орлого, амжиргааны түвшин, ажлын байр, хамгийн гол нь чөлөөт ертөнц….. Юу юунаас илүү энэрэнгүй ч ухаалаг хүмүүсээр бүрэлдсэн байх ёстой юм шиг... Та бүхний саналыг сонсмоор байна. Бичээрэй… 

Улс төрчид нэг иймэрхүү байх юм бол би улсад ерөөсөө татвар төлөхөө болино оо....

...
бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Цаг хугацаа бид хоёрын үргэлжлэл...

2008-3-16, 08:59

Өчигдөр шөнө зүүдэндээ өөрийгөө нэг чухал юмнаас хоцроод гүйж явахыг харлаа. Их  л чухал юм бололтой. Өглөө сэрчихээд нилээн юм бодлоо. Чухамдаа л тэгэж их аливаа юманд яараад байдаггүй болохоор яагаад яарч явснаа л бодоод орноосоо өндийв. Гэхдээ бас нэг юм бодсон…. Харин тэрийг та нарт хэлэхгүй гэвэл яах уу?

За яахав…. Би нэг юм бодсон. Лаг гоё юм…. хэхэ Би байна аа….. Өөрөө өөртөө ажлын цаг гаргахаар шийдсэн юм. Өнөөг хүртэл нэг ч удаа хүмүүстэй адил өглөө тогтсон цагт ажилдаа явж, тогтсон цагт ажлаа тарж байгаагүй. Ямар нэгэн газар ажиллахдаа анхнаасаа тэрийгээ тохирчихдог байсан юм. Харин маш буруу зуршил гэдгийг өглөө босоод л ухаарлаа… Тэгээд өөртөө өглөө 10,30 гэхэд ажил дээрээ гозойж байх шийдвэр гарах үүрэг өгөв.  Мэдээж татах цагийг ч тогтоосон. Орой олны жишгээр 6,30. Гэхдээ ойролцоогоор 7 гээд ажлаа тараад…. Жаахан сайн дурын корос хийж байгаад л харих байхдаа…. Харихад 9 цаг өнгөрч байвал л болох нь тэр.

Ойрд цаг агаар дулаарчихсан болохоор ёстой л алхана гэдгийг өөрийн биеэр бусдад үлгэр дуурайл үзүүлж байгаа. Сайхан чиг явна даа. Уул нь бараг өдөр бүр 12 өнгөрөөгөөд л ажил дээр очдог байсан чинь ойрд манай Мэнд...

бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Шувуу жиргэхэд би дуртай...

2008-3-16, 08:58

Ойрд цаг агаар сайхан болоод нэг л гоё байна. Байнгын алхаатай байгаа гээд л бодчих…. Өглөө босоод л багшийн дээдийн тэнд байдаг оффис руугаа явахын тулд бөмбгөр дээр буугаад л алхчихна даа… Орой харихдаа 4 зам хүртэл алхаад л …. Яадийн.. тээ…. Гадаа дулаараад, сэтгэл эзгүйрээд, шувуу жиргээд байгаа юм чинь алхахад хэн намайг тэнэг гэхийн….

Сүүлийн үед өөрийнхөө хүсэл мөрөөдлийн талаар зөндөө бодлоо. Би юу хүсэж мөрөөддөг, миний амьдралын зорилго, зорилтууд юу болох талаар, басчхүү ямар замыг сонгож мөрөөдлөө биелүүлж болох талаар бишгүй л зүйл бодлоо.

Би бүр бага байхын ном бичихийг маш их хүсдэг байсан… Гэхдээ монгол хэлэндээ тийм ч сайн биш болохоор санаа зовоод байдаг байсан юм. Найруулга бол бүр дүүрсэн хэрэг болно биз хэхэ…. Гэхдээ л багын тэр хүслээ биелүүлэхийн маш их хүсэж, бодох болсон. Ер нь л сүүлийн 2 жил энэ талаар бодож байгаа л даа. Тэгээд ч өөрийн хүмүүст хэлэхийг хүсэж буй тэр л үгээ ном болгох юм чинь хэцүү зүйл байхгүй болов уу гэж бодоод сүүлийн хэдэн 7 хоног материалаа цуглуулж байгаа. Бас хүмүүстэй ярилцаж, номынхаа баатрыг хайгаад л …. Номоо ямар ч байсан бичиж дуусгачихаад хэвлүүлнэ ээ…. Дээрээс нь нээ...

бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Янзан бусын өдрүүдээ гэж....

2008-3-16, 08:57

Өнөөдөр гадаа үнэхээр сайхан байна. Дулаахан, бас намуухан. Өчигдөр Амьдрах хүслэнгийнхэн уулзах ёстой байсан боловч уулзалтын эзэн Урнаа эгчдэй хордлого авсаны улмаас яаж чадсангүй. Гэхдээ л хүмүүс ирэх байх гэсэн найдлага байсаар байсан боловч…. Хоцросхийгээд яваад очсон чинь Обод, Мерман хоёр маань хүлээгээд сууж байсан. Үгүй мөн, их сэтгэл шүү. Намайг очсоны дараахан хадагтай Мисти хальт зочлоод гарав. Бид ч бараг хамт гарсан л даа.

Нээх гоё сууж байхад захирал гэдэг юм залгаад, очоод уулзсан чинь баахан хэрэггүй, дэмий юм яриад болдоггүй. Би ч юу гэхэв. Тйимээ л гээд суугаад байлаа. Харин дуусангуут нь шууд Обод, Мерман, Ганзоо гурвын байгаа газар очсон боловч байсангүй. Эрчиндээ очно гэсэн найз дээрээ очиж жаахан сууж байгаад манай Мэндээхэн дуудаад байхаар нь гэр лүү нь явсан. Замдаа зүгээргүй ээ… пиво аваад очсон. Тэгээд л орцонд нь сууж байгаад юм яриангаа нөгөөхөө хоослоод хэхэ…. Гоё байсан шүү. Уулзаагүй удсан дээр нь зөндөө их саначихсан байсан болохоор тэгэж суух диваажин шиг л байлаа.

Харин өнөөдөр гэртээ баахан сууж байгаад гарч нэт ормоор санагдаад ээжийн найз ирсэнийг далимдуулаад гараад ирлээ. Хотын төв орох ...

бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Төөрөхүй...

2008-3-16, 08:52

Хэзээ ч хүсэж, хүлээж байгаагүй өдрүүд… Ганцаардал дунд төөрөхүй, модон дунд төөрөхүй, байшин дундуур төөрөхүй, хүссэж буй зүйл дундаа ч төөрөхүй…. Хайран дунд төөрөхүй, хагацал дунд ч төөрөхүй, халуухан нөхөрлөл дунд төөрөхүй,  сүүл сүүлдээ өөрөө өөрийнхөө блог дотроо төөрөхүй.

Утсанд дотроо төөрөхүй, мэссенжер листэнд дунд ч төөрөхүй. Хаанаас ч юм надруу залгаад уулзъя гэх найзууд дундаа төөрөхүй. Тэр нэгэн найзынхаа найз залуусыг хараад төөрөхүй

бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Эцэг болох бидний үнэ цэнэ....

2008-1-29, 11:18

Цагийн урсгал, ертөнцийн жамаар би эцэг болно. Үрийн зулай үнэрлэж, хүний үлгэр дуурайл болох өдөр нэг л өдөр ирнэ. Харин тэр өдөр чамд юу үнэ цэнэтэй байх вэ гэдгийг бодож байсан уу? Мэдээж энэ бичлэгийг эрэгтэй хүнд зориулан бичиж байгаа гэдгийг эхний өгүүлбэрээс хараад ойлгосон л байх. Үрийн зулай үнэрлэнэ гэдэг эр хүнд тийм ч амар зүйл биш. Хариуцлага, ухамсар гээд бүхий л зүйл тэр бяцхан жаал, гүнжийг даган ирнэ. Гэхдээ бид хариуцлагаас зугтах ямар ч зам байхгүй гэдгийг эртхэн ухамсарлаж байсан нь дээр гэдэгтээ санал нийлж байна. Миний хувьд үнэ цэнэ гэж юу вэ гэдгийг танд л гэж хэлье.

Айл өрх толгойлохын алдад эрэгтэй хүний үнэ цэнэ гэж үзэх хэдэн зүйлийг би өөрийнхөө ойлгодогоор, хүсдэгээр бичихийг энд хүслээ л дээ.. хэхэ Магадгүй буруу ч байж болох.

1, Эхний үнэ цэнэ бол… Таны хажууд байгаа тэр бүсгүй. Тантай хамт орчлонгийн бүхий л зовлон гуниг, аз жаргалыг хуваалцах таны түшин тулах багана. Та тэрэнгүй бол хэн ч биш гэдгээ санах хэрэгтэй. Эцсийг хүртэл тэр л хүнийг түшин тулж, түүний сэтгэл зүрх, хайрын халуун бүхий л зовлон бэрхшээлийг даван туулах болно.

2, Дараах үнэ цэнэ бол… Таны тэр бүсгүйдээ итгэх итгэл. Зү...

бичсэн: hanil төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Эхнэрээ аль эмнэлэгт амаржуулна аа...

2008-1-29, 10:54
Ойрын 4 жилийн төлөвлөгөөнд минь хүүхэдтэй болох асуудал зүй ёсоор тавигдаж байгаа. Тиймээс ч ерөнхийдөө бүх тал дээр ээжээсээ зөвшөөрөл авч, байнга шахуу ярилцаж байгаа гэхэд болно. Ямар сайндаа найз охиноо ээжтэйгээ танилцуулж байхав. Гэхдээ ганц асуудал байна л даа. Магадгүй эхнэртэй болоод эхнэр минь амаржих өдөр нь болоход аль эмнэлэгт хэвтүүлнэ ээ гэдэг асуудал доорх нийтлэлийг уншсан чинь өөрийн эрхгүй сэтгэл эмзэглүүлээд….. Тэгээд блогтоо тавихаар шийдлээ. Нэг уншаад үзэхэд илүүдэхгүй л байх.

  2-р эмнэлэгт гарсан нярайн халдварын дэгдэлт нь эмнэлгээс шалтгаалсан буюу үйлчилгээний явцад халдварын эсрэг дэглэм зөрчигдсөнөөс үүссэн холимог үүсгэгчтэй халдвар байсан гэх мэргэжилтнүүдийн эцсийн дүгнэлтийн талаар ХӨСҮТ-ийн Эмнэлгээс шалтгаалсан халдварын тандалт сэргийлэлтийн багийн ахлагч, эмч М.Цолмон мэдээллээ.

Түүний ярьж байгаагаар, нярайн халдвар гарсан даруйд Эх Нялхасын эрдэм шинжилгээний төв халдвартай гэгдэх 5 хүүхдийн шарх, хүй, нүд, нугасны уснаас арчдас авч шинжилснээр стофилоккус ауриус, интербактери, псевдоманос аурганосие, клибсиелла пнимание зэрэг холимог үүсгэгч нянтай нярайн халдвар болохыг тогтоосон бай...

бичсэн: hanil төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Харанхуйлаааал.... Нэг л биш ээ.....

2008-1-29, 10:53

Өнөөдөр сэтгэл санаа нэг л биш ээ… Ядаж байхад өчигдөржин хар дараад унтаж ч чадаагүй. Шөнө өөрийнхөө хувцаснаас айгаад золтой л хувцасаа хутгаар бүлчихсэнгүй. Юунаас болоод ингэж тогворгүй болоод байгаагаа сайн мэдэхгүй л байна. Сэтгэл санаанд харанхуй, зөвхөн харанхуй ноёрхоооол…. Нэг л бишээ.

Сүүмийх ганц гэрэл нь хажууд байхгүй болохоор бүр ч харанхуй болоод байх шиг… Өдөржин л гэртээ өнжлөө. Буузныхаа махыг татаж дуусгах гэж бөөн юм боллоо гээч…. Гүрийгээд гүрийгээд дуусгаж чадсангүй.  Маргааш үргэлжлүүлж татаад талыг нь дуусгана гэсэн төлөвлөгөөтэй л байна. Сүүлдээ баруун гарны алганы тэнд цэврүү үсрэх нь холгүй юм болох юм аа. хэхэ

Орой очиж тосох, хүлээх хүнгүй, санаа зовоод очоод харах хүн маань байхгүй болохоор сэтгэл хоосроод байгаа юм болов уу гэсэн гэнэн мөлтрөө өрөвдөлтэй бодолтойгоор л алхаад явж байна даа….

Магадгүй орой очоод бас л үргэлжлүүлээд махаа татаж магадгүй. Гэхдээ ээжийг үглэсэн тохиолдолд л татна. хэхэ Үглэхгүй бол татаж харагдана даа. Маргааш болдог юм байгааз дээ…

Нэг иймэрхүү л байдалтайгаар Шинээ хүү байж байна даа. Шөнөдөө хар дарж зүүдлээд, өдөртөө уйтгар ганцаадал хоёрт да...

бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Чамдаа зориулъя...

2008-1-29, 10:52

 Энэ дуу Татар хамтлагийн дуу. Үг нь их гоё. Нэг үгээр одоогийн би ч юм шиг санагдаад байдаг юм. Миний хэлэхийн хүсч буй бүх үгийг батгаачихсан ч юм шиг…. Зарим нэг анхны хайр энэ тэр гэсэн үг нь жаахан дэндэх ч гэсэн хэхэ

Би чиний хайрыг магтаал

Зүрхэнд зөвхөн чи минь багтаал

Хайраа дуулъя бүсгүй минь хамтдаа дуулъя /х2/

Бүсгүй минь яг үхлээ би сэтгэлийг минь бодооч

Чи надаа хайртай биз дээ би чамд хайртай одооч

Чи бид хоёр зүрх сэтгэлээ хүчээр нийлүүлээгүй

Чи надаас хайрыг үгийг хүчээр хэлүүлээгүйБи чиний анхны хайр болсондоо уярсан хайлсан

Сэтгэлээсээ би чамайг хайрын дуугаар байлсан

Энэ дууг минь сонсоод сэтгэл чинь энэ бүгдийг дурсаг

Эсвэл энэ дуу бидний нулимс болон урсаг

Санаж байна уу, чи гомдонуут л би чинь инээгээл

Харин би гомдонгуут л чи минь инээгээл

Ингээд эргээд бодоход энэ бүхэн хайр л байж

Бие биедээ хайртай эрэгтэй эмэгтэй хоёр найз

Энэ хотыг хайрын хот болгоол хоёул зугаалаал

Бие биенээ гэсэн сэтгэлээ хайраар угаагаал

Сэтгэл минь уужирчийн энэ бүхнийг дурсаад

Гэхдээ сонин болж болжийн нулимс шууд л урсаал 

Би чиний хайрыг магтаал

Зүрхэнд зөвхөн чи минь багтаал

Хайраа дуулъя бүсгүй минь ...

бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Хэд дэхь өдөр төрснөөр чинь хэн болохыг чинь тодорхойлно

2008-1-29, 10:50

bi beg ih zurhai ene ter gej itgeed baidaggvi. Gehdee sonirholtoi yum bolow uu gej bodood tataad oruulchihlaa.

Jaahan bodlogo bodood uz dee….

[ 20

 

Хэрхэн ажиллах вэ?
Эхний хүснэгтээс өөрийхөө оныг олоод, арагш нь төрсөн сартайгаа тохируулан хар. Ямар нэг тоо байгаа биз! Үүнийг жишээн дээр тайлбарлая. 1978-1-5 нд төрсөн хүний, ямар гаригт төрснийг харъя гэвэл, эхлээд 78 оноо олоод 1 сар гэсэн хүснэгтийг харна. “0” байгаа биз. Түүн дээрээ өөрийн төрсөн өдрийн тоо болох 5-г нэмнэ. 0+5=5 болно. Энэ нь доод талын хүснэгтэнд пүрэв гаригт төрсөн гэж зааж байна. Энэ мэтээр өөрийнхөө болон найз нөхдийнхөө ямар гаригт төрсөн хийгээд ямар зан авиртайг нь тогтоогоорой.

...
Он, сар I II III IV V VI VII VIII
бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Энэ миний амьдрал биш...

2008-1-29, 10:49

Хүн болж төрчихөөд хүйгээ таслуулж хөхөө амлана

Хөрст дэлхийг гишгэчихээд хүнтэй учирч амьдрал зохионо

Миний биш хүний амьдралаар амьдрах гэж

Мөрөөдөл биш бодитоор алхах гэж хайраа хайна.

Өдөр бүр уулзахгүй ч өнжөөд уулзахдаа дуртай

Өнжөөд нэг уулзвал оройдоо ярихдаа жаргалтай

Утсан холбоо, уярал хайрыг оргилуулан хөгжүүлж

Ухаарал энэрэлийн үрийг бие биедээ тарина

Ямартай ч миний амьдрал минийх биш чинийх….

бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Хаа хамаагүй ертөнц биш ээ...

2008-1-29, 10:48

Хаа хамаагүй ертөнц биш ээ

Хонгор сэтгэл, гэгээхэн чиний минь ертөнц

Хаа хамаагүй дурлал ч биш

Хүслээрээ чамайг л гэсэн сэтгэл

Ганц л юм шүү дээ гээд эх нь үрээ хайрладаг шиг

Ганцхан юм шүү дээ гээд чамдаа л би хайртай

Хзэээ ч дуусахгүй бас жаргахгүйгээр л хайртай

Ногоолин хайрцагт зургийг чинь хадаглаад

Нууцхан шаналан суухдаа ч би жаргалтай

Ийм л амьдралыг мөрөөдсөн болохоор

Гурвуулаа болохдоо бүр ч жаргалтай

Чамайгаа хөтлөн хүүгээ тэврээд

Гэрэлт гудамжаар алхахдаа би жаргалтай

бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Гэрэлгүй гэрэлд би дуртай...

2008-1-29, 10:47

Насаараа нэг л замаар явсан гэж хэлэхгүй. Гэхдээ л бараг нэг л замаар явах тал руугаа аядаж байсан бололтой юм.  Хав харанхуй дунд гялтагнах ганц гэрэлд яагаад  ч юм сэтгэл татагдаад … Хэзээ нэгэн цагт тэр бүхнийг олж харахыг чин сэтгэлээсээ хүсэж байсан ч гэж би хэлэхгүй. Гэхдээ л би бол бигээрээ дуусах нь мэдээж. Эрх чөлөөгөө боогдуулан байж би амьдрахгүй нь бас л ойлгомжтой. Гэхдээ өнөөдрийн байдлаар амьдралынхаа замыг ганц л хүнээр төсөөлж байна. Хэ хэ

өнөөдөр бас л ажилдаа явсангүй. Явахаас дургүй хүрээд байх юм. Нэг л болж өгдөггүй. Өөр ажилд орсон нь дээр ч юм шиг. Захирал зан араншин, биеэ авч яваа байдал, тэр монголоор хэлж байгаа хараалын үгнүүд нь надад таалагдахгүй байна. Монгол бүсгүйчиүүдтэй янхан мэт харьцаж байгаа нь таалагдахгүй байна. Ажлын даган баяссан хэдэн дуракыг харахаар ч дургүй хүрээд байж чадахгүй нь. Алаад хаячихмаар новшнууд….

Сэтгэлд нийцэл улирал өнгөрөн одож хэзээ ч хүсээгүй тэр л үе ирчихсан юм шиг санагдаж байна. Хаана ч байсан элдэвийн юм ярьдаггүй гэрэлгүй гэрэлд би дуртай.

...
бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх
idiomatic-dormant