Шинэ блогийн хаяг:
http://www.buugii.bblog.mn

avatar

Ханш, эдийн засаг, УИХ-ын дарга нарын савалгаа

2009-01-12,21:12

"Нэгэн үе хууртагдаж явсан нь үнэн л дээ. Харин дунд үеэс нь бол хууралцах ажил нь оролцсоон" -Ээ дээ, энэ хүүхнүүд үү- киноны нэг хэсэг. Сайхан кино шүү. Би нэг л биш, эдийн засаг ч бас биш, улс төр бол бүүүр ч биш байх шиг байгаан, сүүлийн үед.

Валютын ханш ёстой санаанд орж байгаагүйгээр огцом өсөж тэнэгтдэг байна ш д. Юань 240 гэнэ шүү новш... Төгрөг ч ёстой дэвтрийн цааснаас ялгаагүй болох нь ээ. Оройжин л мэдээ ширтэж суулаа. Валютын өсөлтийн шалтгааныг янз янзаар л тайлбарлаж байна. Дээрээс нь Монгол банкны ерөнхийлөгч нь чөлөөлөгдөх саналаа тавьж, худлаа үнэн төрийн албанд олон жил суудал бөглөсөн хугацаагаа туршлага гэж эндүүрэн "үржилд оруулсан ч үржихгүй солжир бух"-нд суудлаа шилжүүлчихийн... Тэр УИХ-ын дарга гуай "нэг замын бух"-аа суулгах гэж гөө мөн их тэмцэж байна аа.

Монгол улсад одоогийн байдлаар 645,000,000 доллар буюу 3 сарын импортыг хангах хэмжээний валют байгаа гэж байсан санагдаж байна. Товчхондоо макро эдийн засагт тогтворгүй байдал үүсвэл тогтворжуулж чадах хэмжээний валют байгаа гэсэн үг. Гэтэл бүх зүйлийг макро эдийн засгийн түвшинд яриад байж болох нь уу үгүй юу. Мань мэтийн жижигхэн жараахай бол микроогийн микро эдийн засгийн хүрээнээс ч хальж чадахгүй л байгаа ш д.

Банкыг макро эдийн засаг гэвэл валют арилжааны төвүүд микро эдийн засаг болно. Харин микро эдийн засаг дээрх ханшны өөрчлөлт манайх шиг жижиг дунд аж ахуй, үйлдвэр, худалдаа наймаа, мөн дотороосоо дотогш, эсвэл гадагш чиглэсэн бус, гаднаасаа дотогш чиглэсэн эдийн засагтай улсын иргэдийн хувьд маш том цохилт болж байна ш д.

            Ханшийн хэлбэлзэл "хар зах"-ын үнээр тодорхойлогдох учиргүй л гээд байгаа. Гэхдээ тэр "хар зах"-ын гээд байгаа үнээр чинь дундаж хүртлэх амьдралтай иргэдийн чинь амьдрал тэр чигээрээ шалтгаалж байна шүү дээ. Монгол банк чадахаараа сайн ажилласан гэдгийг үгүйсгэхгүй. Инфляцийг нэг хэсэг 20 орчим хувьтай болтол нь буулгалаа. Яахав одоо 34%-тай л байгаа биз хөөрхий....

            Бензиний үнэ нэмэгдэхэд үнээ нэмж байсан манайхан импортын эдийн засаг юм чинь ямар ялгаа байхав гэсэн шиг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг бас л нэмэх нь тодорхой. Импортыг ямар төгрөгөөр гүйлгээ хийх биш. Валют л юм чинь...

            Харин валютын ханшийн өсөлтөнд Монгол банк санаа зовохгүй байна л гээд байгаа. Хэсэг зуурын ч гэл үү, түрхэн зуурынх ч гэл үү нэг юм яриад байсан. Аяндаа зүгээр болохыг нь хүлээж байна гэсэнтэй адилхан сонсогдож байгаа биз дээ? Тийм үү? Валютын ханшийн өсөлт болон хяналтын асуудалтай холбоотой ганц хоёр асуудал хөндөцгөөе.

 Ханшийг хэн өсгөж байна вэ? Огцом хэлбэлзэлийн хувьд ченжүүд буруутай байж болох юм. Банкууд зарим нэг хууль бус алдагдалаа "хар зах" дээрээс нөхөж байна энэ тэр гэсэн хардалт цаагуур наагуур явааал байгаа. Дээрээс нь манай иргэд цуурхал болоод байгаа "доллар 2000 хүрэх гэнэ" энэ тэр гэсэн элдвийн цуурхалд итгэн яаравчлан мөнгөө валют болгох гэж яарна. Энэ мэтийн олон асуудал валютын ханшинд нөлөөлөөд байгаа бололтой. Нэг хэсэг дэлхийн зах дээр долларын ханш унаж байсныг санаж байна. Харин одоо бол долларын ханш биш, доллартой тэнцэх төгрөгийн ханш л навс унаж байна даа. Ямартай ч нааш цааш гараар бараа зөөдөг хүмүүсийн арилжаанд нөлөөлөх нь тодорхой.

 Санхүүгийн зохицуулах хорооноос гэнэтийн шалгалт валют арилжааны төвүүдээр очсон гэнэ. Уул нь 52 аж ахуйн нэгж валютын арилжаа хийх зөвшөөрөлтэй бололтой юм билээ. Тэгсэн одоо 32 болгож буулгасан юм байх.  Валют солих цэгүүд 7 хоног бүр мэдээллээ Монгол банкинд өгөх ёстой ч өгч байна уу үгүй юу тэр хяналтыг хийж чадаж байгаа юм болов уу.

 Хуулинд 20,000 долларын гүйлгээ орж ирвэл шалгалт хийнэ гэж заасан байдаг. Гэхдээ Монголд амьдардаг зарим нэг овсгоотой харь иргэд хоёр улсын хооронд өөрийн Солонгос дахь банкны дансаар дамжуулж гүйлгээ хийдэг. Жишээ нь Солонгосын Хөдөө аж ахуйн банкин дахь дансаа интернетээр хянаж байгаад тэндээс ийшээ мөнгө шилжүүлэх гэж байгаа хүн мөнгөө данс руу нь хийвэл эндээс нөгөө мөнгийг нь тодорхой хэмжээний хүү бодоод, авах ёстой хүнд нь өгдөг. Мэдээж ямар валютаар авах вэ гэж асууна. Энэ гүйлгээ биш гэж үү? Таньдаг нэг хүн маань Солонгосоос 100,000 доллар яг энэ янзаар авч байсан. Гэтэл хуулийн дагуу хэн ч тухайн мөнгөний шалгалтыг хийгээгүй. Дээрээс нь яг энэ үйлчилгээ Анод, ХААН зэрэг бусад банкны мөнгөн гуйвуулгыг бодвол маш хурдан, бас асар хямдхан. Гэхдээ зөвхөн мэддэг хүмүүс л үйлчлүүлдэг.

Хэзээ нэг санхүүгийн хувьд бүрэн эрх чөлөөтэй элдвийн луйварын улс төр байдаггүй оронд эрх чөлөөтэй амьдрах юм бол доо. Хуучин хөдөө гарахаар тэр болгоныг мэдрээд байдаггүй чөлөөтэй байж болдог байсан бол одоо хөдөө гарсан ч ялгаагүй болчихож дээ хөөрхий.

бичсэн: hanil төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

nerd
Бичсэн: Зочин хэзээ: 17:13, 2010-03-21 | Холбоос | |



:-)
 
xaax