Шинэ блогийн хаяг:
http://www.buugii.bblog.mn

avatar

E-mail marketing

2010-3-4,07:03
Та бүхнээс нэг зүйл асуух гэсэн юм. Өнөөдөр интернет хэрэглээ дагаад и-мэйл маркетингийн үйл ажиллагаа багагүй явагдах болсон байна. 1-р асуулт. Нэг шалгахад л реклам сурталчилгаа и-мэйлээр ирээд дүүргэчихсэн байдаг. Үүнд та яаж хандаж байна? Учир утгагүй, хэрэгтэй хэрэггүй олон мэйл таныг залхааж байна уу? 2-р асуулт. Танд ирж байгаа зар сурталчилгааны хүртээмж, өөрөөр хэлбэл үзэмж, агуулга ямар санагдаж байна вэ? 3-р асуулт. Танд энэ төрлийн маркетингийн бодлого боловсруулах шаардлага гарч байв уу? Энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүмүүсээс асууя... 1-р асуулт. И-мэйл маркетингийн талаар хэр мэдлэгтэй вэ? Хүмүүст хүргэх талаас нь ямаршуухан бодлого боловсруулж байна вэ? 2-р асуулт. Байгууллагын маркетерүүд болон менежерүүд энэ талын мэдлэгтэй байх ёстой гэж бодож байна уу? Энэ ямар нэг судалгаа биш юм шүү. Сүүлийн үед сонирхол татаж байгаа ч би өөрөө зүгээр шууд л устгачихдаг талдаа. Тиймээс та бүхний хандлагыг л мэдэх гэсэн юм. Гэхдээ энэ талын мэдээлэл цуглуулж, бие даан суралцаж байгаа ухаантай. Асуултанд хариулахаа мартаваа. Магадгүй энэ талын мэдээлэл хэрэг болвол би ч гэсэн танд туслахаас цааргалахгүй. Амжилт бас инээмсэглэл хүсье.
бичсэн: hanil төрөл: | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

ядаргаатай шд, устгаал хаядаг чөтгөр
Бичсэн: director хэзээ: 04:06, 2010-3-12 | Холбоос | |
Нэр нь л ийм гоё болохоос хамгийн ядаргаатай спамын нэг хэлбэр шүү дээ. Жирийн хэрэглэгчдээс гадна системийн администраторууд, веб администраторуудын толгойны өвчин. Ингэж хувиа боддог хүмүүс, компаниудад үнэндээ дургүй... Монголчууд ядаж л тэр жагсаалтаас нь хасагдах боломжгүйгээр үүнийгээ хийж байгаа нь үнэхээр таалагддаггүй.
Бичсэн: Зочин хэзээ: 09:44, 2010-3-4 | Холбоос | |
idiomatic-dormant