Шинэ блогийн хаяг:
http://www.buugii.bblog.mn

avatar

Илгэн халцгай нутаг минь...

2009-01-12, 21:04

- Миний дүү хонио баруун уулын бэлийн нуга руу бэлчээ. Өвс нь соргог, шим ихтэй байдаг юм. Аяархан тогтоогоорой. Саахалт Ганаагийн хонь ойртвол нугын бэлчээрээс хонио гаргаад уулын бэл өөд туугаарай. За морд.

Ингэж хэлээд Сүхээ дүүгээ мордуулан ард саравчлан үлдэв. Морины туурайнд ч хөрс нь үл эвдрэх сайхан хөндий дундуур тэвхийсэн сайхан хээр морьтой хүү намхан толгойн цаадах руу исгэрсээр бараагүй боллоо. Ахынхаа хэлснээр хонио бэлийн нуга руу оруулан, өөрөө энэ тэрүүгээр цэцэг ургамал ажиглан, байхгүй ургамалаа түүн авч номныхоо завсар хийнэ. Дээрээс нь хөөрхөн хэлбэр, өнгөтэй чулуу олдвол бөөн бөөн чихэр харсан юм шиг л баярлана ...
Амандаа өвсний шим сорон, тэнгэр харж хэвттэл саахалтын хонь дөхөж яваа харагдав. Хүү бушуухан шиг мордож, бэлчээрээ ч харамлахгүй гэсэн ахын үг ёсоор хонио уулын бэлийн тачирхан алаг өвстэй бэлчээр лүү ойртууллаа.
Хаана ч бэлчээсэн сайхан өвстэй нуганд ч, сэрүүн салхи салхилсэн, тачирхан алаг өвстэй бэлд ч хонь сайхан тогтдог тул хийгээд байх ажил байсангүй. Хониноос ч, морьтой мань мэтээс ч айхыг байсан тарвага, түрсгүй хэдэн мөндөл нааш цааш гүйлдэхийг харж, тэднийг дооглон өөрийгөө ...