Шинэ блогийн хаяг:
http://www.buugii.bblog.mn

avatar

Тэр өдрийг би ингэж л өнгөрөөсөн... сайхан байсаааан....

2009-01-12,21:29

Oрноосоо босонгуутаа шууд л комоо асаалаа... Шөнө 12 болтол суусан. Тэгж суух завсараа найзыгаа явахаас нь өмнө залгана гэснээ санаад залгасан боловч .....

  • - 99 .. .. .. дүд дүд дүд дүд /таны залгасан дугаар АНУ -руу ниссэн байна/

........ хэтэрхий ажилдаа улайрч байгаад нисэх цагийг нь өнгөрөөчихсөндөө харамсав.

Дараа нь өөр нэг найз руу залгаад цагийг нь лавласан чинь өөдөөс юу ч юм нэг юм ярьжаагаад салгачихдаг байгаа.

  • - байна уу? Юу байна л даа?
  • - Длйорбөдүрфдүушгөло длобрөйүрөдл длобөй олор лр л длр дүд дүд дүд дүд дүд

/ажилтай байгаан байна. Хичээл оржоогоон болов уу даа... Ядраагүй байгаа ... за за /

 

Ингээд л өөр нэг найз руугаа залгаж лавлагаа авах санаа төрөв. Залгалаа....

Шууд л ........

  • - юу байна андаа
  • - юмгүй дээ, хө. Ажил дээрээ байгаамуу? /дугаар анзаарч байна шүү, өөлкөн ш д/
  • - Үгүй ээ, хөгшөөн. Найз нь ажил руугаа очоогүй.
  • - Өө, тийм үү? Тэгээд одоо хаана байгаан? /хэрэгт дурлаад..../
  • - Эмнэлэгт үзүүлэээл явжийна.
  • - Өө яасийн бэ? Хөл нь өвдөө юу?
  • - Үгүй ээ, толгой.
  • - Эээ тэгээд яаж байна хө?
  • - Өнөөдөр хэвтэж магадгүй л юм шиг байна. ........ эмнэлэгт. Аа нээрээ андаа, чи манайх руу залгаад залга гээд хэлчих.
  • - За тэгье андаа одоохон залгачихъя.... /Найздаа санаа зовж эхлэв/

 

  • - Байна уу, Ээжээ би байна аа......
  • - Өө, сайн уу миний хүү, ажил төрөл нь сайн уу? Юу хийж байна?
  • - Юмгүй дээ, ээжээ. Таныг залгаач ээ гэж ....... хэлж байна.
  • - Өө за за ойлголоо миний хүү.....

/Ээжид шинэ оны ч мэнд хүргэж чадаагүйдээ утсаа салгасных нь дараа харамсав... дахин залгах уу байх уу? За ярьж байгаа байх.../

 

Нилээн хугацаа өнгөрсний дараа нөгөө юу ч юм яриад байсан найз маань залгаад

  • - Байна уу?
  • - Байна аа, хэн бэ?
  • - Би байна аа...
  • - Өөр юу байна аа? Ажил нь тарсиймуу? Юу байна даа?
  • - Юмгүй дээ... Түрүүн харин хуралтай байсан болохоор яаж ч чадсангүй. Хүмүүсийн баахан нүд над руу хараад хэхэ /бараг л ойролцоо бодсон байна шүү. Хурал хичээл ялгаа юу байхав/
  • - Өө, тийм үү? Тэгвэл утсаа шууд салгачихгүй дээ... Найз нь ажилтай байна л гэж ойлгоно ш д. ........ эмнэлэгт хэвтэх юм ярьж байна. ...... тэй ярих гэсэн чинь утас нь болдоггүй ээ. Ярьсан уу?
  • - Нисчихсэн байх аа... Маргааш хэвтэнэ гэж байсан шд. Өдөр чаталсан.
  • - Харин тэгж л байна. Найз нь ярих гэж байгаад хоцорчихож. /Утас масслаж байна... миний яриаг сонссон болов уу?/
  • - Ажил нь тэгээд тарсиймуу? Ядарч байна уу?
  • - Аанхан одоо тарж байна, харих гэээл.... /Утас бас л пиржигнэж дууграв. Би буруу сонссон байж магад/
  • - Өө, тийм үү тэгвэл хариад сайхан амраарай. Гадаа хүйтэн байгааз дээ? Дулаалсан уу? /мөд харихгүй байх вий дээ.... /
  • - Длйбрөдлорбөрл дүд дүд дүд дүд дүд /Өөдөөс нь хэн нэгэн гарч ирээд л утсаар ярих боломжгүй болгочихлоо доо... Даарчихгүй байгаа даа. Ойрхон гээд аягүй л бол алхана даа, яг..../

 

Бүтэн өдөр хийсэн ажлаас хамгийн үр бүтээлтэй хоёр ажил нь эдгээр утасны ярианууд байв. Найзуудынхаа хоолойг сонсож хүч авах шиг сайхан зүйл гэж юу байхав. Тэр тусмаа инээд хөөрийг нь сонссон бол тэр өдөртөө яаж ч ажилласан ядарч харагдана даа.... 1 сарын 20-н гартал Монголд хамгийн хүйтэн өдрүүд үргэлжилнэ. Та нар минь, хацрынхаа улааж, гарынхаа бээрч байгааг хайхралгүй яваад байж болохгүй шүү. Сайн дулаалж яваарай.

Эсвэл нэг мөсөн даараад ханиад хүрээд гэртээ хэвтчихээрэй. Тэгвэл андууд нь аньсны навч, жаал жуул юм авааааал эргэлтээр гэр лүү чинь очно ш д хэхэ...

бичсэн: hanil төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

инээх
Бичсэн: Зочин хэзээ: 16:35, 2009-10-20 | Холбоос | |



:-)
 
xaax