Шинэ блогийн хаяг:
http://www.buugii.bblog.mn

avatar

Эмэгтэйчүүдийн дор намирсан олон улсын эрэгтэйчүүдийн баяр

2008-03-16,09:02

Гарчигийг хараад бараг ойлгож байгааз дээ? Ерөнхийдөө ингэж л өнгөрч байх шиг байна. хэхэ Би арай тэгэж өнгөрүүлсэн гэж хэлэхгүй л дээ…. 7 өдөр болохоор бид хэд нэг найзыгаа гаргаж өгөх гэж шөнөжин шоудаад… Нэг найзынхаа авто ослын улмаас өндөрлөсөн. Тэрнээс биш давраад хуваагдаад үргэлжлүүлэх нь байна лээ ш д.

7 өдөр бүсгүйчүүд гэхээсээ илүү эрчүүд халамцуухан явж байгаа харагдсан. Гэрийнхээ ойролцоо ирсэн чинь согтуу нөхөр, согтуу эхнэр хоёр миний баяр, чиний баяр гэж маргалдаж байхдаа таарав. Сэтгэл өвдөв. Тэр эхнэрийг ямар их өрөвдөв өө. Хажууд нь хүүхэд нь уйлаад л …..

Харин өчигдөр манайд ах нар эхнэрүүдтэйгээ ирж баахан дарс задлаж уув. Дарс дуусангуут нь ямар шуурхай дахин авч өгч байна аа… хэхэ Аргагүй дээ… .Эхнэрүүд нь гадаа салхинд суунгаа сайхан дарс ууж, чалчаад л …. Нөхрүүд нь дарсыг нь авч өгчихөөд гэрт хөзөр тоглож бие биеэ шулангаа ганц хоёр шил юм тойруулаад л …. Оройхон эхнэрүүдээс илүү нөхрүүд нь согтоод халчихаж. Манай том бэр эгч атамандан бага ахын гэр лүү явах уриалга гарган, ашгүй манайхаас явж, амар тайван дахин гэрт тогтлоо ш д. Тэгээгүй бол шөнөжин үргэлжлэх нь ээ…

Энэ бичлэгийг бичих гэж хэдэн өдөр өнгөрчихвөө…. Хадаглаад л байлгаад байсан чинь … цаг хугацаа талийчихсан байна шд. Ямартай ч Марта ингэж л өнгөрсөн… Тэр нэгэн бүсгүйг санаастай, сэтгэл шаналаастай, зүрх өвдөөстэй, гэхдээ л дуугаа дуулсаар л суусан.

бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax