Шинэ блогийн хаяг:
http://www.buugii.bblog.mn

avatar

Харанхуйлаааал.... Нэг л биш ээ.....

2008-01-29,22:53

Өнөөдөр сэтгэл санаа нэг л биш ээ… Ядаж байхад өчигдөржин хар дараад унтаж ч чадаагүй. Шөнө өөрийнхөө хувцаснаас айгаад золтой л хувцасаа хутгаар бүлчихсэнгүй. Юунаас болоод ингэж тогворгүй болоод байгаагаа сайн мэдэхгүй л байна. Сэтгэл санаанд харанхуй, зөвхөн харанхуй ноёрхоооол…. Нэг л бишээ.

Сүүмийх ганц гэрэл нь хажууд байхгүй болохоор бүр ч харанхуй болоод байх шиг… Өдөржин л гэртээ өнжлөө. Буузныхаа махыг татаж дуусгах гэж бөөн юм боллоо гээч…. Гүрийгээд гүрийгээд дуусгаж чадсангүй.  Маргааш үргэлжлүүлж татаад талыг нь дуусгана гэсэн төлөвлөгөөтэй л байна. Сүүлдээ баруун гарны алганы тэнд цэврүү үсрэх нь холгүй юм болох юм аа. хэхэ

Орой очиж тосох, хүлээх хүнгүй, санаа зовоод очоод харах хүн маань байхгүй болохоор сэтгэл хоосроод байгаа юм болов уу гэсэн гэнэн мөлтрөө өрөвдөлтэй бодолтойгоор л алхаад явж байна даа….

Магадгүй орой очоод бас л үргэлжлүүлээд махаа татаж магадгүй. Гэхдээ ээжийг үглэсэн тохиолдолд л татна. хэхэ Үглэхгүй бол татаж харагдана даа. Маргааш болдог юм байгааз дээ…

Нэг иймэрхүү л байдалтайгаар Шинээ хүү байж байна даа. Шөнөдөө хар дарж зүүдлээд, өдөртөө уйтгар ганцаадал хоёрт дарагдаад нэг л бишээ. Ямартай ч хэд өнгөрсөн хагас сайнаас хойш нэг ийм л амьд сүг гээд хэлчихэд буруудахааргүй амьтан л мөлхөж байна. Та нар минь харин миний замаар орчихвоо   :)

бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax