Шинэ блогийн хаяг:
http://www.buugii.bblog.mn

avatar

Янзан бусын өдрүүдээ гэж....

2008-03-16,08:57

Өнөөдөр гадаа үнэхээр сайхан байна. Дулаахан, бас намуухан. Өчигдөр Амьдрах хүслэнгийнхэн уулзах ёстой байсан боловч уулзалтын эзэн Урнаа эгчдэй хордлого авсаны улмаас яаж чадсангүй. Гэхдээ л хүмүүс ирэх байх гэсэн найдлага байсаар байсан боловч…. Хоцросхийгээд яваад очсон чинь Обод, Мерман хоёр маань хүлээгээд сууж байсан. Үгүй мөн, их сэтгэл шүү. Намайг очсоны дараахан хадагтай Мисти хальт зочлоод гарав. Бид ч бараг хамт гарсан л даа.

Нээх гоё сууж байхад захирал гэдэг юм залгаад, очоод уулзсан чинь баахан хэрэггүй, дэмий юм яриад болдоггүй. Би ч юу гэхэв. Тйимээ л гээд суугаад байлаа. Харин дуусангуут нь шууд Обод, Мерман, Ганзоо гурвын байгаа газар очсон боловч байсангүй. Эрчиндээ очно гэсэн найз дээрээ очиж жаахан сууж байгаад манай Мэндээхэн дуудаад байхаар нь гэр лүү нь явсан. Замдаа зүгээргүй ээ… пиво аваад очсон. Тэгээд л орцонд нь сууж байгаад юм яриангаа нөгөөхөө хоослоод хэхэ…. Гоё байсан шүү. Уулзаагүй удсан дээр нь зөндөө их саначихсан байсан болохоор тэгэж суух диваажин шиг л байлаа.

Харин өнөөдөр гэртээ баахан сууж байгаад гарч нэт ормоор санагдаад ээжийн найз ирсэнийг далимдуулаад гараад ирлээ. Хотын төв орох замдаа ангийнхаа залуутай тааралдаад маршрутаа шууд л өөрчлөөд 13-и ирчихлээ дээ. хэхэ

Үнэхээр хүнээс захиа ирэхийг хүлээнэ гэдэг маш хэцүү юм аа. Нэг л болж өгөхгүй сэтгэл гэгэлзээд л …

бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax