Шинэ блогийн хаяг:
http://www.buugii.bblog.mn

avatar

Цаг хугацаа бид хоёрын үргэлжлэл...

2008-3-16,08:59

Өчигдөр шөнө зүүдэндээ өөрийгөө нэг чухал юмнаас хоцроод гүйж явахыг харлаа. Их  л чухал юм бололтой. Өглөө сэрчихээд нилээн юм бодлоо. Чухамдаа л тэгэж их аливаа юманд яараад байдаггүй болохоор яагаад яарч явснаа л бодоод орноосоо өндийв. Гэхдээ бас нэг юм бодсон…. Харин тэрийг та нарт хэлэхгүй гэвэл яах уу?

За яахав…. Би нэг юм бодсон. Лаг гоё юм…. хэхэ Би байна аа….. Өөрөө өөртөө ажлын цаг гаргахаар шийдсэн юм. Өнөөг хүртэл нэг ч удаа хүмүүстэй адил өглөө тогтсон цагт ажилдаа явж, тогтсон цагт ажлаа тарж байгаагүй. Ямар нэгэн газар ажиллахдаа анхнаасаа тэрийгээ тохирчихдог байсан юм. Харин маш буруу зуршил гэдгийг өглөө босоод л ухаарлаа… Тэгээд өөртөө өглөө 10,30 гэхэд ажил дээрээ гозойж байх шийдвэр гарах үүрэг өгөв.  Мэдээж татах цагийг ч тогтоосон. Орой олны жишгээр 6,30. Гэхдээ ойролцоогоор 7 гээд ажлаа тараад…. Жаахан сайн дурын корос хийж байгаад л харих байхдаа…. Харихад 9 цаг өнгөрч байвал л болох нь тэр.

Ойрд цаг агаар дулаарчихсан болохоор ёстой л алхана гэдгийг өөрийн биеэр бусдад үлгэр дуурайл үзүүлж байгаа. Сайхан чиг явна даа. Уул нь бараг өдөр бүр 12 өнгөрөөгөөд л ажил дээр очдог байсан чинь ойрд манай Мэндээхэн гүнж маань өглөө эрт ажил дээр ирээд байгаа болохоор эрт босож байна гэж жигтэйхэн… хэхэ Шууд л ажил руу явж байгаа.

Гэхдээ хажууд Мэндээ маань байгаа болохоор ойрд уйтгарлаж элдвийг бодох ямар ч зав алга. Чамдаа маш их баярлалаа… Үргэлж л сэтгэлийг минь дулаацуулж, зүрхийг минь тэвэрч байдагт…..

Цаг хугацаа бид хоёрын нөхөрлөл нэг иймэрхүү л байна. Хэдхэн хоногийн өмнө, бараг л тангараг тасраад хэзээ ч чамтай найзлахгүй дээ гээд л бөөөн юм болсон бид хоёр өнөөдөр дахиад л өнөөдрийг хамтдаа өнгөрөөж байна.  Хэзээ ч бид хоёр салахгүй бололтой.

Миний блогоор зочилдог бүх энхрий бүсгүйчүүддээ….. хэн нэгний ялдам гүнжүүддээ эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргье. Гялалзах нүд шигээ гэрэлтэй үргэлж золбоолог байгаарай гэж хүсье.

бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

idiomatic-dormant