Шинэ блогийн хаяг:
http://www.buugii.bblog.mn

avatar

Итгэ...

2008-01-29,22:45

Эцсийг нь хүртэл итгэ. Бас тэр итгэлдээ сэтгэл хангалуун бай. Итгээд алдсан ч муугаар битгий бод. Тэртээ тэргүй эргээд ирэх зам юм чинь…. Сэтгэлээр унасан ч итгэ. Хуурагдсан ч, хуурсан ч, тэр байтугай бүх зорилгоо алдсан ч итгэ. Бүү гутар. Эргээд л ирэх улирал юм чинь…

Хоолноос илүү архи илүү их уусан ч, нүүрээ угаасан мэт тийм ихээр нулимс унагасан ч, хөл өөрийн эрхгүй тэр зүг рүү тэмүүлсэн ч тэвч. Хэзээ ч юм чамайг ойлгох амьдрал юм чинь….. Гар чинь чамд захирагдахгүй мэссэж бичих гээд, ам чинь өөрийн мэдэлгүй “хайртай үнсье” гэж хэлэх гээд байсан ч хамаагүй тэвч. Тэртээ тэргүй урссан ус буцаж урсахгүй.

Зүгээр л сайн сайхныг хүсээд, алсаас харан, түүнийг ерөө. Тэр чинь л чиний амьдрал байсан ч одоо тэртээ тэргүй холдон одсон болохоор …… Авахаасаа илүү өгөх нь жаргалтай байдгийг санаж, бүхий л зүрхээ өөртөө зориулаад, одоо өөрийгөө хайрла. Чадахгүй гэдгийг чинь мэдэж байгаа ч хайрлах гээд л үз.

Ганцаардсан ч, гутарсан ч, уйлсан ч, унасан ч, бухимдсан ч, баярласан ч одоо өнгөрсөн анд минь. Ингэж амьдрах гээд үз дээ……..

бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax