Хо хо хо...
Өчигдөр манай Өөнөө дүүгийн төрсөн өдөр байлаа. Уржигдар мэдсэн болохоор ямартай ч өгөх юмаа бэлдчихсэн байсан болохоор санаа амар байсан гэж жигтэйхэн. Жүрад сууж байгаад ганц хоёр татаад тэгээд гэр лүү явж байх замдаа Заяатай мсж бичиж байгаад саунд хонохоор болоод замдаа буучихсан. Аагий харин боож үхэх гэж байна лээ. Гэхдээ Аагий яагаад уурласаныг сайн ойлгож байна л даа. Уурлахаас өөр яах ч билээ.
Заяа, Мөнхүүш бид гурав зурагт харж суунгаа оройжин л Заяатай ярилцлаа. Гэхдээ яахав дээ. Шийдвэр тэр хэвээрээ л үлдэнэ биз дээ…. Гайхах юм алга.
Харин өглөө захирал руу яриад уулзах цаг товлочихоод байх чинь дандаа л цагаасаа хоцорч байх юм аа. Тэгээд л хүлээнгээ нэтээр хэсэж байна. 2 цагаас Мөнхүүшийг цирк үзүүлнэ гээд амлачихсан болохоор яахаа сайн мэдэхгүй л байна. Захиралд хэлж байж явах хэрэгтэй байдаг. Гэтэл хэзээ ирэх нь тодорхойгүй. ямартай ч хүлээж л байхаас.
Гадаа сайхан байна аа…. МАМА гээд Солонгос ресторанд өглөөний цайгаа уусан. Өглөөний цай ч гэж дээ өглөөний хоол юм уу даа…. Үнэндээ хоол нь үнэхээр сайхан амттай. Сүүлийн үед амтанд нь ороод байгаа.
За одоо явахгүй бол захирал хүлээгээд боож үхэхэд ойрхон очсон ч байж магадгүй. Цагаан сар болох гээд бэлдэх юм ч их байна.