Шинэ блогийн хаяг:
http://www.buugii.bblog.mn

avatar

Өнөөдөр чи минь явчихлаа...

2008-01-29,22:43

Холын холоос нисэн ирэх аяны шувуудыг даган бяцхан тоос салхи унан ирсэн санагдана. Гадаа навч дэлгэрээд сайхан байсан сан. Навчаа ханаталаа дэлгэх гэж байдаг чадлаараа зүтгэх тэр л модод “бид амьд шүү” гэх шиг сарчигнан шуугиж байсан. Чи минь ирсэн. Өдөр хоног улиран явсаар нэг л мэдэхэд дэлхий өнгөө сольж шар болоход чи минь яваад л өгсөн. Олон хоног чам руу залгасан бас зүүдэлсэн. Гэвч чи ч утсаа авдаггүй, бас ямар ч сураггүй. Удалгүй дээрээс цагаан өнгөтэй нойтон зүйл унах цагаар чи минь утсаа авсан. Би ярьсан. Тэгээд л дандаа ярьдаг болсон. Бүх зүйл дахин шинээр юм шиг л эхлэсэн. Гялалзаад л, гялтагнаад л …

Тэгэж явсаар өнөөг хүржээ. Харин өнөөдөр чи минь бас л яваад өглөө. Үнэндээ надаас бүр мөсөн, холын хол одож байгаа мэт санагдаад байна. Сэтгэл нэг л болж өгдөггүй ээ. Өглөө чамайг гаргаж өгчихөөд ээжтэй хамт өдрийн хоол идсэн. Чиний талаар жаахан ярьж байгаад…. Бас орой чамайг санаад ээж рүү ярьсан. Хуруу чиний дугаарыг утсанд оруулаад байна лээ.

Өдөржин чамайг, чиний надад хэлж байсан үг бүрийг эргэн бодож өнжлөө. Ажлаа ч бараг хийсэнгүй. Зүгээр л бодоод л, эргэн дурсаад л, инээмсэглээд л…. Хөдөө жаахан гарсан чинь харин сэтгэл сэргээд сайхан болсон. Төв аймгийн замаар ороод 40км газар явсан. тэгээд л машинаасаа буугаад зүгээр л цасан дээр зүрх зураад голд нь чиний нэрийг бичээд баахан тойрч алхсан. хэхэ Битгий дооглоод байгаарай.

Нэг л ингэж л өнгөрөөлөө дөө.

бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax