Шинэ блогийн хаяг:
http://www.buugii.bblog.mn

avatar

Ямартай ч сайхан...

2007-12-29,18:11

Өчигдөр гэртээ бараг шөнө 3 т очсон…. Шоудаж энэ тэр тэнээгүй ээ…  Тэгэх зав ч алга. Захирал атамантай гадуур баахан тэнэж байгаад одоо яв гэхээр нь ухайн тас дуудахаас нь өмнө гялалзаад л гарлаа ш д. Найз охиноо оройд ажлаас нь тосоод гэрт нь хүргэж өгчихөөд шууд л буцаад ажилдаа яваад ч байх шиг…. Ямар азаар өглөө эрт эхлэхгүй дандаа 4-5 цагийн хооронд эхлэдэг болохоор сайхан унтаж байгаадаа л тэсэж байх шиг байна. Дархан гэдэг жижигхэн газрыг санаж яг үхлээ.

Өнөөдөр утсаа янзлуулах гээд гараад ирсэн чинь тэнгисийн салбар нь хаалттай байхийн…. Ядаж байхад …. Тэгээд л сүүлдээ нэтэд орж ирчихээд захиралын залгахыг хүлээгээд сууж байна даа…

Ер нь бол цаг хугацаа нэгэн хэмийн хэмнэлттэй ямар ч нот, өнгөгүй, жаахан бараан цайвар өнгийн зурагтай зүйрлэмээр тэгэж л өнгөрч байна.  Гэхдээ тэр бүхний дунд ямартай ч зөвхөн миний гэсэн тодоос тод гэрэл байгаа болохоор баяртай байна аа…
Ганцхан чамайг хайрлахдаа би жаргалтай…

бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax