Шинэ блогийн хаяг:
http://www.buugii.bblog.mn

avatar

Он гарчихлаа гэж үү....

2008-01-05,17:39
Хэдхэн хоногийн өмнө л 12 сар гарчихлаа удахгүй шинэ жил гээд солиороод сууж байсан чинь аль хэдийн 1 сар болчихлоо…. Блогоо хөтлөөгүй нилээн хэд хоночихож. Юу бичихээ сайн мэдэхгүй л байна. Гэхдээ өнгөрсөн хэд хоногийн адал явдал, хоногшил, дээрээс нь тавгүй учрал, сайхан учрал гээд л бүгдээс нь бага багаар бичээд улдээе дээ…
Шинэ оныг бол гэртээ л гаргалаа. Уул нь өмнө нь хэзээ ч гэртээ гаргаж байгаагүй юм. Харин энэ удаа зурагтаа үзээд л, торт идээд, гадаа гарч тамхи татангаа салют буудуулаад л, ганцаараа гиеүрээд л нэг аятайхан ч юм шиг, аягүй ч юм шиг гэхдээ сэтгэл хангалуун сайхан өнгөрөөлөө….
Ээжийгээ хараад л хажууд нь юм идээд зурагтаа харж хамт инээгээд сууж байх шиг жаргал байдаггүй юм байна. Ээжийнхээ үнсний савыг дөхүүлж, бас цай хоолыг нь ойртуулаад л … Ямартай ч өнгөрсөн 8 сар хүсэн хүлээж байсан өдрүүдээ өнгөрөөж байна. Орой бүр ээж хэзээ ирэх вэ гэж асуухад нь хүртэл хүүхэд шиг баярлаж байна гэж жигтэйхэн.
31 -нд ёс юм байна гэж бодоод он гарахаас 3 цагийн өмнө нэг кафед ганцаараа оргилуун дарс буудуулж ганцаараа нэг шилийг ууж л орхилоо… Ээжийн хажууд нь оргилуун дарс уувал архи уулаа гээд алуулна ш д… Тэгэж ганцаараа баярын өдөр ууж суугаагүй үнэхээр уджээ.
Харин маргааш нь ахан дүүстэйгээ уулзсан. Нэгнийдээ цуглаад л юм яриад чалчаад бас караоке дуулаад л…. Орой нь Заяахан ч манайд хоносон. Гэр бүлийн зураг гэж патиараа татуулаад л … Манай нэг нагац ах архи лайтай уудаг хүн байсийн… Гэтэл шинэ оны өмнөхөн архинаас гарах дом хийлгүүлээд бие лүүгээ баахан хутгаар хатгуулж, элдэвийн юм хольсон түүхий мах идсэн сурагтай. Архинаас буцдаггүй, хүний нүд хариулж байгаад л яаж ийж байгаад уучихдаг байсан чинь ганц ч хундага архи уугаагүй. Тэрэнд нь ямар их баярлаваа… Нэг найз нь архи бариад ирсэн чинь уухгүй гэсээр байгаад нөгөө найзаа уурлуулаад явуулсан байна ш д. хэхэ
Тэр өдрөөс хойш ажил шүү ухаантай юм аа хийж нааш цааш баахан явав. Би ч хангалттай удаан бохир ажил хийлээ…. Дарханд очоод ч засарсангүй. хэхэ. Энд ирсэн ч хийж байгаа ажил нь нэг булингартай ч байх шиг.
Өөр ажил хиймээр ч санагдаад байх шиг….. Шинэ оны баярын өдрүүд нэг иймэрхүү л өнгөрлөө дөө….
бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax