Шинэ блогийн хаяг:
http://www.buugii.bblog.mn

avatar

My life

2007-12-29,17:35
Цаг хугацаа өнгөрөөд нэг л мэдэхэд шинэ он гарахад хэдхэн хоног үлдчихэж….  Хотод байх муухай байна шүү. Одоо болтол гүйцэд тасаж өгөөгүй л байна. Яагаад ч нэг бачуураад онцгүй байна. Ирээд нилээн хэд хоночихлоо. Ирэнгүүтээ л бараг шууд шахуу ажилдаа орлоо. Ирсэнийхээ маргааш төгссөн сургууль дээрээ очиж багш нартайгаа уулзаж мэнд мэдчихээд хажуугийнхаа кафед орсон чинь манай нэг багш, бас манай сургуулийн жолооч ах хоёр ганц шил юм тавьчихсан сууж байдаг байгаа. Ингээд л багш, ах хоёртойгоо элдэвийг ярьж шил юм хугаслаад, дараа нь дахин би нэгийг аваад ёроолыг нь харчихаад гэртээ харьсан. Ингээд л маргааш нь гэрээс гарсангүй. Үнэндээ гарах сонихол ч байсангүй. 2 хоног гэртээ хэвтэж хувцас хунараа угааж байгаад өнөөдөр л гарч ирж байна. Даанч өчигдөрөөс хойш цасаар шуураад гадаа явахаас ч халширмаар байна. Өнгөрсөн 1 жилийн хугацаанд юу хийж амжуулсанаа эргэн бодохоос санаа зовмоор юм. Осолтохгүй олон газраас явжээ. Монголоо бараг тойрч дуусгах шахсан байна. Гэхдээ дажгүй дараа зунаас очиж үзэх хэд хэдэн газар үлдээсэн болохоор сэтгэл тогтуун байна. Хэхэ Ямартай цагийг зүгээр өнгөрөөсөн гэхэд бараг хилсдэхгүй л жил боллоо. Харин сарын сүүлч надад ээлтэй хандсангүй. Янз бүрийн асуудал, сэтгэлийн шаналал, зүрх эмтэрсэн зүйлс, эдийн засгийн асуудал гээд өчнөөн л зовлон амсууллаа. Гэхдээ нэг их сөхөрч унаж энэ тэр сүйд болсонгүй. Аль болох сайн гэгч нь бодож байгаад шийдвэр гаргаж байлаа. Бүх асуудлыг нэг мөр болтол шийдэж чадсан гэдэгтээ итгэлтэй  байна.  Хотод ирээд амарч ч чадалгүй шууд ажилдаа орсон болохоор жаахан завгүй л он угтах юм шиг байна. Гэхдээ зүгээр ээ…. алзахгүй. Харин хотдоо байгаагүй удчихаад найз нөхөдтэйгээ уулзаж чадахгүй байгаа нь л жаахан том асуудал гэх үү дээ…  Он гарахаас өмнө эсвэл дараа нь заавал уулзана.  Бүгдэд дахин гарах гэж буй шинэ оны мэнд хүргье. Миний хувьд шинэ жил гэдэг өнгөрсөн 1 жилдээ дүгнэлт хийж шинээр ирж буй 1 жилд хийх зүйлээ төлөвлөдөг өдрүүд байдаг болохоор аль болох ганцаараа өнгөрөөчихдөг юм. Аль 10 жилийн 5-р ангиасаа л ийм зуршилтай болчихжээ.  Та бүхний ажил үйлс бүхэн амжилт бүтээлээр дүүрэн байг. Олз омог, ашиг орлого гэхээсээ илүү сэтгэл зүрхний амар тайван, өөрийнхөө үнэ цэнийг алдахааргүйгээр ажил төрлөө амжуулж яваарай гэж хүсье дээ.
бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax