Шинэ блогийн хаяг:
http://www.buugii.bblog.mn

avatar

Ойрд зочид харагддаггүй ээ

2007-12-23,14:09

Юм сонин юм аа…. Уул нь манайх гэдэг айл амралтын өдөр болгон л зочинтой өнгөрдөг байсан чинь…. өнгөрсөн долоо хоног ямар хоосон байв аа…. Хоол хийчихээд идэх гэсэн чинь нэг л амтгүй санагдаад, урд талын дэлгүүрийн худалдагч эгчийг уруу татах гэсэн лангуугаа хаяж болохгүй гэхээр нь хоол савлаж байгаад лангуун дээр нь тавьж байгаад идлээ шд…. Ямар ч сайхан амттай хоол болсон юм.


5 өдөр ажил тарахын алдад хоолны жор хайж байгаад шарсан тахиа гэдэг хоолны жор олоод тэрийгээ хагас сайны орой хийж идэв. хэхэ сайхан амттай хоол болсон шүү…. Давсыг нь мартчихсан байсан. Тэгээд нөхөж цацлаа ш д.

Ямартай ч оройд ганцаараа хоол идэхгүйн тулд нилээн мэрийж байгаа. Байрны хүүхдүүдийг зайрмаганд уруу татаж энэ тэр алж байна дөө.

Навч ганц нэгээрээ шарлаад ирсэн чинь яагаад ч юм зүрхэнд хөнгөн гуниг мэдрэгдээд байх шиг. Тэрэнд л жаахан эмзэглэж байна. хэхэ

Тэгсэн хотоос ажлаар ирж байгаа хоёр найз маань манайд байя гээд гуйгаад байх юм. Ажлын өдөр манайд байх ч бөөн зовлон л доо.

Ямартай ч дээрээс унаж байгаа бороо нэгийг хэлээд, хажууд зогсож байгаа хүний харц хүртэл нэгийг хэлээд, орчлон дэлхий эргэх хором бүртээ юуг ч юм надад шивнээд байна. Чимээгүй бай гээд ч нэмэг алга. Сонсоогүй юм шиг царайлаад л байж байхаас.

бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax