Шинэ блогийн хаяг:
http://www.buugii.bblog.mn

avatar

Нэг дэлхий нэг ертөнц

2007-12-23,14:09

Саяхан нэг багшаасаа нэг дэлхий нэг ертөнцөнд дайснаа ч хайрла гэсэн үг сонслоо. Зарим талаараа Христийн шашинтай холбоотой байж ч болох гэсэн ерөнхийдөө зүгээр л энгийн хүний хувьд бодоод үзсэн ч


 

avtcra51204002_1_1_240.jpg

ялгаагүй юм шиг санагдаж байна. Хүссэн хүсээгүй бид хайр, үзэн ядалт хоёрын дунд амьдарч, хайр үзэн ядалт хоёрын аль нэгийг сонгож амьсгалж байгаа учраас тэр. Миний дайсан ч бай би ч бай ялгаагүй нэг л агаараар амьсгалж, нэг л бороонд норон, нэг л наранд дор алхаж байгаа болохоор бид нэг хүнээс өөрцгүй хоёр хүн гэж хэлж болох юм.

Нэг ертөнц гэхээр бүгд эдийн засгийн хувьд даяарчлагдаж буй дэлхий гэж боддог бол өнөөдөр хүмүүс бодол санаа, сэтгэл зүрхний хувьд нэг болж буй дэлхий ертөнцийг төсөөлөөд үзээсэй гэж хүсч байна. Товчхондоо бол бодол санаа, сэтгэл зүрхний даяарчлал… Буруугаар ойлгов… Би хаа хамаагүй хүнтэй гэрлээд суугаад үр хүүхэд гаргаад бай гэж хэлээгүй юм шүү.

Зөвхөн нэг нар, нэг бороо, нэг тэнгэр, бас нэг газар дээр гишгиж байгаагийн хувьд хажуудаа байгаа бүхнийг хайрлаж амьдралын сайхныг мэдрээч ээ л гэж хэлэх гэсэн юм. ……..НЭГ ДЭЛХИЙ, НЭГ ЕРТӨНЦ………..

бичсэн: hanil төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

applause
Бичсэн: xvv хэзээ: 14:56, 2007-12-23 | Холбоос | |



:-)
 
xaax