Шинэ блогийн хаяг:
http://www.buugii.bblog.mn

avatar

Үхэл ч гэсэн амьдралын нэг хэсэг

2007-12-23,14:09

Хэдэн жилийн өмнө нэг номон дээрээс “ҮХЭЛ Ч ГЭСЭН АМЬДРАЛЫН НЭГ ХЭСЭГ” гэсэн өгүүлбрийг олж уншчихаад яагаад ч үхлээс айгаад байх зүйлгүй юм байна гэж бодож билээ. Харин Сэлэнгээс буцаад явж байхдаа замаас гарч осолдсон машиныг хараад тэр өгүүлбрийг бүр эсрэгээр нь бодож эхлэсэн. Үхэл бол үхэл болохоос амьдрал биш. Гарцаагүй үхлээр амьдрал дуусч байгаа юм чинь… Гэхдээ ганц зүйл бид мөрөөрөө явсаар байгаад хөгширч үхэх хичнээн сайхан бол……?


Нилээн хэд хоногийн өмнө багын найзын маань аав нас барчихаж. Талийгаач бидэнтэй маш дотно байж билээ. Загнана, намайг бүр жаахан байхад араас хөөж байсан санагдаж байна. Би тэр үед ямар хэрэг тарьчихлаа даа…. Сайхан, нүдэнд дулаахан хүн байсан. Залуугаараа хорвоог орхилоо доо. Би сүүлчийн удаа хэзээ уулзсанаа ч санахгүй байна. Дарханд ирэхээсээ өмнө гэрийнх нь хаалгыг тогшиж найзыгаа асууж байсан тэр өдөр хамгийн сүүлчийн уулзалт байж. Харин манай найзууд азтай юм. Хэд хэдэн удаа уулзаад амжчихдаг.

Гэхдээ зүгээр “үхэл ч гэсэн амьдралын нэг хэсэг” болохоор одоо биш ч орчлонгийн төсгөлд дахин талийгаачтай уулзана аа. ТАНЫГ БИ НАСАН ТУРШДАА САНАН ДУРСАХ БОЛНО ОО.

бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax