Шинэ блогийн хаяг:
http://www.buugii.bblog.mn

avatar

Амттай танилцсан нь

2007-12-23,14:09

Исгэлэн, гашуун, чихэрлэг, шорвог зэрэг яг байгаагаар нь мэдрэгдэх 4 амт л надад мэдрэгддэг. Харин өчигдөр тагтан дээрээ тамхи татан цасан ширхэг тосон жаал чичэрч зогслоо. Тамхи болгон өөрийн гэсэн амт үнэртэй. Харин өчигдөр цаг агаараас болсон уу яасан тамхины аманд амтагдах амт нэг өөр байх юм. Тэгэхлээр нь тамхиныхаа утааг хамраараа сороод дахин уушиглахад хоолойнд амтагдах утаа дахиад л арай өөр байлаа. Тэгэхээр нь тагтны хашлага дээр тогтсон цасыг гараараа аваад амандаа хийлээ. Нэг амт байна. Дараа нь буух цасыг шууд хэлээрээ тосч авахад бас л өөр амттай юм шиг тийм мэдрэмж.


Орой сүүлийн хэдэн 7 хоногийн турш ороогүй өрөө, онгойлгоогүй хаалгаа нээлээ. Галын өрөө, хөргөгч хоёр…. Завгүй байсан болохоор хуйтай хутгаа бараг зэврүүлэх шахаж. Хөргөгчинд байсан загас бараг л хатах нь холгүй болчихож. Муудчихсан байх вий гэж санаа зовж байсан ч ходоод хүсэл хоёр дийлээд гэдсийг нь цэвэрлээд шарлаа даа. Загасны гэдэс цэвэрлэж байхдаа хуруугаа эсгээд амандаа хийхгүй юу. Гарт үлдсэн загасны цус нэг л хачин амттай. ДарааГарчиггүй бичлэг нь өөрийнхөө цусыг бас амтлаж үзэхэд бас л өөр, арай өөр амт. Надад байгаа бүх төрлийн махны цусыг амталж үзмээр санагдаад жижиг хэрчим нэг нэгийг тус тусад нь хэрчиж тавиад гэсэж цус нь харагдахыг хүлээнгээ загасаа шарж байв. Миний загас өчигдөр гэхдээ нэг гашуун амттай шарагдчихаж. Арга ч үгүй биз… Тосон дээр хөлдүү байсан мөс нь ус болж холилдоод, хайруулын тавгаа амархан түлээд байгаа юм чинь гашуун амт оролгүй л яахав.

Нээрээ цус, “Амттай танилцах гэж улайрсан нь” бүлгээ үргэлжлүүлье. Манай хөргөгчинд хонь, гахай, үхэр, тахианы мөч, бас 3 төрлийн загас/алгана, могой загас, гутаар/,  тэгээд дундаж хэмжээний цагаан наймаалж зэрэг хөрөгөгчинд байсан. Амт бүхэн нь өөр байсан. Гэхдээ нэг ч амтыг нь би монголоор илэрхийлж чадахгүй нь ээ. Харин солонгосоор бол хэд хэдэн амтыг нь илэрхийлж чадах юм шиг байна.

Ерөнхийдөө бол амьдрал өөрөө тэр чигээрээ олон янзын амт юм байна. Бид алхам дутамдаа янз бүрийн амт мэдэрч, тэр амтаа эргэн эргэн бясалгаж байдаг. Уурлахад, баярлахад, гутрахад, хөгжихөд, хайрлаж дурлахад, бодолд дарагдахад хүртэл амт бүр өөр өөр байдаг ч юм шиг. Ингэж бодлоо л доо. Уурласан байхад алим идэх, хайртай хүнийхээ нүд рүү харж байгаад алим идэх хоёрын амтны ялгаа ямар байх бол? Мэдээж өөр л байж таарна. Нэг нь бухимдлын бохир амт, нөгөө нь хайрын гэгээн амт…. хэхэ

Тийм ээ амьдрал бол зүгээр л бэлгэнд өгсөн гайхамшигтай олон төрлийн амттай “шоколадны цуглуулга”.

бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax