Шинэ блогийн хаяг:
http://www.buugii.bblog.mn

avatar

Ийм л ажил хийж байждээ...

2007-12-23,14:09

Би сая гадаа ажил хийж байгаа хүмүсийг хараад жаахан өнгөрсөн цаг хугацаагаа бодлоо. Яахав, өнөөг хүртэл нилээн олон төрлийн ажил хийж үзжээ. Жоохон хүүхэд байхдаа найзыгаа дагаж ундаа зардаг байж билээ… Хоёр бор банди ундаа бариад л машины зогсоолуудаар “ундаа авах уу?, амныхаа цангааг тайлаарай?” гээд гүйнэ шүү дээ. Нилээн олон өрсөлдөгчтэй ажил байсан юмдаг. Хамгийн дэвшилттэй нь бусад “өрсөлдөгч” нар ундаагаа хүйтэн байлгах гэж усанд хийдэг бол бид хоёр мөсөнд хийдэг байлаа ш д. Хэхэ. Тухайн үед гудамжинд ундаа зардаг хүүхдүүдийн дунд бид


хоёр шиг “мөстэй” хүн лав байгаагүй юмдаг. Дараа нь 8 ангиа төгсчихөөд ахыгаа дагаж ногооных нь зооринд грушикээр нь ажиллав даа. Яг тэр үед ээжийн хийж байсан ажил нь дампуураад манайх гэдэг айл хэцүүхэн байсан юм. Ингээд л өдөрт 1500… сайн олвол 3000 төгрөгөөр ажиллаж эхлэсэн дээ… Орой ирээд л олсон мөнгөө ээжид өгнө. Зунжингаа энэ ажлыг хийж байгаад, дараа нь ээж техникийн зах дээр техникийн элдэв төрлийн бараа зарж эхлэв ээ. Амралтын өдрүүдэд би ээжийн оронд зогсдог байв. Ингэж өвөлжин л зогссон доо. Харин удалгүй налгар цаг ойртож хавар болоход нэг таньдаг хүнийхээ төмрийн үйлдвэрт ажилд оров оо. Төмрийн үйлдвэрийн ажил ч тоглоом биш юм билээ. Нэг халууцана, гадаа гарч хөрнө гээд л…. Гаранд төмрийн хор ороод хэцүү. Гэхдээ л өдрийн хэдэн цаасанд нь болоод хичээл тарангуутаа л тийшээ очдог байж билээ.. Дараа нь оёдолын үйлдвэрт ажилд орсон. Бас л нэг таньдаг хүн ажиллуулдаг. Таньдаг гээд давраад байх нь ч хаашаа юм. Бусадтай адилхан л ажилладаг байлаа.

Анхандаа “хог түүгч”-ээр… Энэ болохоор оёдлоос гарсан хувцасны илүү гарсан утас энэ тэрийг нь таслаж авдаг ажил. Удалгүй тушаал дэвшиж индүүчин болов. Индүү товч цоолтуур зэрэг машинууд нь хамт байдаг болохоор чөлөөт цагаараа товч хадах, товчны нүх цоолох, бэхэлгээ хийх зэрэг ажлыг сурч эхлэлээ. Яагаад гэвэл арай илүү үнэлгээтэй болохоор цалин ахиу авна. Удаагүй л дээ. 2 долоо хоногийн дараа би товч хадах, бэхлэх ажлыг зэрэг хийдэг болов оо. Таньдаг хүн маань намайг үнэлдэг байсан болохоор ажил хийхэд урамтай байв. Харин надаас өмнө товч хаддаг байсан тэр нэг атаархуу охин одоо болтол санаанаас гардаггүй юм. Тэрэнтэй нэг өрөөнд байх надад үнэхээр там байсан юмдаг. Ажлаа хийж дуусгачихаад л ажил иртэл нь ном уншаад сууж байхад чинь л “хов” зөөгөөд хэлээ булталзуулаад гүйгээд байна. Үнэн ядаргаатай. Тэгээд л үнэн маягтай. Надаас 1 эгч байл уу яалаа… Оёдлын тасгийн залуучууд орж ирээд л нөгөөтэй чинь юм ярингуут… за тэгээд “мушгирч зангирана” гэдэг бол могой л гэсэн үг. Ааш зан нь хачин сайхан болоод л……….. Ёоооё….. Хамаг бие арзайчихлаа. Энэ газар 3 сар гаран ажилласан.

Анагаахад шалгалт өгч тэнцчихээд төлбөрийн асуудлаас болоод ороогүй юм. Үнэндээ би ч өөрөө “алуурчин” болохыг хүссэнгүй. Ингээд л жил өнжсөн дөө. Жил өнжихдөө 801-р ангид нарийн бичиг хийж хэсэг цагдаа нартай ажиллав. Нэг их удаагүй ээ…. Оёдлын үйлдвэрт байхдаа оёдол эсгүүр хоёр хийчихдэг байсан болохоор нэг жижиг гутлын цехэд ажилд оруулахаад бэр эгч ярьчихсан байв. Ингээд л гуталчин болсон доо. Гэхдээ шинээр хийдэг нь…. Анх туслах ажилтанаар гараагаа эхлэж байлаа. 10-аад ажилтантай. Би ч эхний 2 долоо хоног нааш цааш баахан гүйж байгаад гутал уллагч болов оо. Бэлэн болсон гуталны улыг тавина гэсэн. Цавуутай бол жинхэнэ нөхөрлөнө шүү дээ…. Нэг гартаа цавуу хутгах сойз, нөгөө гартаа улаа үрэх зүлгээр бариад л өглөө ажилдаа орно. Юмыг хийгээд ирэхээр гарт ордогоос л хойш нэг л мэдэхэд гутлын цехийн универсаль нь болчихсон. Удалгүй гутлын цех маань дахин нэг салбар Нарантуул захын ойролцоо нээж би гэдэг нь мастераар нь тийшээ явав аа. Хийсэн юмыг нь шалгаж, зааж зөвлөнө гээд л …. Тухайн үед хувиараа гутал хийдэг, жижиг нөхөрлөл, цех зэрэг нилээн хэд байсан цаг. Манай захиралынх бараг ах дүүс нь тэр чигээрээ цехтэй. Тус тусдаа үйл ажиллагаа явуулж, хоорондоо өрсөлддөг маягтай. Ууганаа гээд надад анх зааж байсан ах бид хоёрыг тэд нар нь үзэж чадахгүй. Хоёулахнаа юм байж өглөө 7 цагаас орой 22 цаг хүртэл 40 гутал хийчихдэг байсан юм чинь боож үхэх нь ч аргагүй шд. Бусад газар эсгүүр, оёдол, гутал татлага, уллагаа гэсэн 4 дамжлага бүр дээр л хүнтэй байдаг мөртлөө өдөрт 30 –аас дээш гараад байдаггүй байсан юм. Би гутал хийх, буйдан дээрээ суугаад амандаа тамхи зуусан маягтай гутал уллах, нүд нь чартайтлаа улайчихаад байдал л оёдлын машины зүү харан юм оёх дуртай байсан. Ажил хийж байхад хэн ч саад болдоггүй, бас үнэхээр эвсэг сайхан хамт олон байсан юм. Ингээд л гутлын үйлдвэрт ажилласаар байгаад нэг жил болчихсон. Мэргэжлийн өвчин гэж байдаг ш дээ… Тухайн үед хаа ч явсан хүмүүсийн гутлыг хараад яваад байдаг байсийн… хэхэ

Нэг өдөр манай хамаатаны эгч чамайг би сургуульдаа бүртгүүлчихлээ…. Нөгөөдөр шалгалттай гэхээр нь гайхаж билээ. Сургуульд орно гэсэн бодол байгаагүй юм чинь… Ингээд л нэг өдөр Ууганаа ах бид хоёр Увс руу явуулах 100 хос гутал хийх гээд ажил дээр хоёр хоночихсон. Ажлаа дуусгачихаад л харьж амръя энэ тэр юм болоод сууж байсан чинь хамаатаны эгч маань залгаад “элсэлтийн шалгалтандаа яваач ээ” гэдэг байгаа. Би ч юм бодсонгүй. Нэг бал байхаар кармаалаад, шорттой, тавчигтай, дээгүүрээ худлаа үнэн нэг сорочик өмсчихсөн шал улаан нүдтэй амьтан шалгалт өглөө. Хүн амьтан чинь элсэлтийн шалгалтаар ингэж хувцасладаг билүү гэж гайхахаар сайхан хувцасласан байх юм. Би ч өөрөөсөө санаа зовж л байлаа… Орос хэл, Монгол хэлээр шалгалтыг нь өгч тэнцчихээд оюутан болсон доо хөөрхий…. 1 курсээ төгсөөд сургууль дээр ирсэн багуудыг аваад л орчуулганд явдаг боллоо. Тухайн үед одоо ярьж чаддаг л байсан юм байхдаа гэж одоо гайхаад байдаг юм. Хальт шулагнадаг л байсан биз. Хэхэ

Үргэлжлэл бий шүү дээ….. 

бичсэн: hanil төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

american_boy
хэ хэ найз аа сайхан бичлэг болсон бна. үргэлжлэлийг нь сонирхий
Бичсэн: ameracan_boy хэзээ: 03:49, 2008-11-22 | Холбоос | |



:-)
 
xaax