Шинэ блогийн хаяг:
http://www.buugii.bblog.mn

avatar

Хагарсан аяга шиг Монголчууд минь...

2007-12-23,14:09

Монгол гэдэг аавын том аяга шиг агуу гүрэн өнөөдөр манай туулайны аяганаас жижигхэн болчихож. Олон жилийн элээсэн “аавын том аяга”-ыг анх Хятадууд газар саваад хоёр хэсэг болгоод бутаргачихсан. Ингээд л “аавын том аяга” өвөр ар гэсэн хоёр газар хагараад уначихсан юм. Тэр өдрөөс хойш хэдэн зуун жил өнгөрөөд байгааг би сайн мэдэхгүй л байна. Харин дараа нь Орос ах нар ар газар унасан “аавын том аяга”-ны хэлтэрхийг дахин дэвсээд хагалчихсан. Харин жижиг жижиг үйрмаг хэлтэрхий нь дэлхийгээр нэг тарчихаад байна. Хаа хамаагүй газар цагаачлан, оргонол хайн тэнүүчлэх манай Монголчууд. Та бүхнийг буруутгахгүй. Монгол амьдрах хэцүү байгаа нь үнэн. Гэхдээ ганц л зүйл хэлье. Үхэхдээ ядахнаа эх орныхоо хөрсөнд шингээрэй. Эх орондоо заавал эргэж ирээрэй гэж хэлье.


Хэдхэн зууны өмнө цагаан хэрмээс наахнуур өмнөд хилээ зааглаж, хохь буриадын нутаг байгаль нуураар хойд хилээ хязгаарлан байсан Монгол орон хоёр том гүрний дор шахагдан дарагдсаар өнөөдөр гурван хэсэг болжээ. Ер нь бол Хятадын уусгах бодлого бидний Монголыг бишгүй л хохироож байсныг түүх гэрчилнэ. Тиймээс өнөөдөр Өвөр Монголд монгол хүн байна гэж би л хувьдаа бодохгүй байна. Цус нь монгол ч оюун ухаан, зүрх сэтгэл нь аль хэдийн хужаа болоо биз.

Харин хорь буриадын нутагтаа маш их харамсаж байна. Тэр сайхан далайг буцаагаад л авчихвал би юу ч хийсэн яахав. Гэхдээ газар нутаг тэртээ тэргүй өнгөрөө биз. Харин Буриад Монголын автономит улс дахин Монголтойгоо нэгдээсэй гэсэн чин хүсэл зүрхэнд байна. Оросын засгийн газраас энэ асуудлыг шийдэхгүй нь мэдээж. Бидний Монголчуудын их бие тэнд бий. Харин буриад монголчуудын зүрх нь энд бий.

Дахин нэгдээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа ч улс төрийн саад гэж олон асуудал бий. Тиймээс бидэнд ганц л боломж байна. Хорь буриадын монголчууд иргэншилээ өөрчлөх. Үүнээс өөр тохирох арга алга даа. Өнөөдөр ч ялгаагүй Буриад улсыг Оросын чита мужийн нэгээхэн хэсэг болгохоор ярилцаж байгаа гэж сонслоо. Бүрэн орос болохоосоо өмнө эх орондоо эргэж, элгэн монголчуудтайгаа нэгдээч гэж уриалмаар байна. Монгол улс газар өргөн, хүн ам багатай. Энэ ч гэсэн эдийн засагт маш их нөлөөлдөг. Зүгээр л Монгол газар ирээд цоо шинээр амьдралаа эхлээч ээ гэж уриалмаар байна. Монголын засгийн газар та бүхнийг хүлээж авна. Ард түмэн ч ялгаагүй.

бичсэн: hanil төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Сайн мэдэхгүй юмаа. Юутай ч миний хувьд Хятадуудаас илүүтээгээр Оросуудад сайн, багаас тэгж хүмүүжсэн болохоор тэр үү мэдэхгүй. Охидууд нь хүртэл Орос охин хараад хүү гуай бол нугасгүй л болж байгаам tongue
Гэхдээ сайн мэдэхгүй юм... Орон гэрээ хаяад хамаатныдаа ирж суугаа айл шиг болчих юм биш байгаа.. Буриадууд угийн ажилсаг хүмүүс. Монголын элитүүд дотор олон хүн нь буриад, эсвэл, буриад хүмүүжилтэй хүмүүс байсан гэж боддог. Энд ирвэл бас л Монголчуудын дээр гарна, одоогийн иймэрхүү залхуу атаач Монголчууд нь аягүй бол хоолыг минь булаалаа гээд яаж ч байж мэдэх хүмүүс дээ... Монголчууд бид гэж нээрээ сонин ард түмэн шүү... crying Уг нь наашаа ирж байснаас тэр газар нутаг дээрээ, олон жил идээшиж дассан газраа байж харин Буриадууд маань хоорондоо сайн нэгдээд эргээд Буриад Монгол улсыг, Өврүүд нь бас чаддаг бол Өвөрлөгч Монгол улсыг байгуулаад 3 улс хэдий хагархай аяга байлаа ч хажуу бөөрөөрөө нийлээд 3 эхний ээлжинд 3 тусдаа улс болж болдогсон бол... Зүгээр л казахстан эд нар шиг тусдаа улс болчихвол...
Уг нь Хятадыг ч бас хэзээ нэгэн цагт задарч жижиг улсуудад хуваагдана гэж боддог тэр үед нь өвөр Монголчууд маань тасраад гарчихвал... За мэдэхгүй мөрөөдөхөд мөнгө төлөх биш Монгол хүн амны билгээр гэж болно доо happy
Бичсэн: xvv хэзээ: 14:48, 2007-12-23 | Холбоос | |



:-)
 
xaax