Шинэ блогийн хаяг:
http://www.buugii.bblog.mn

avatar

Үйлсийн сайхан Улаанбаатар аа гэж.....

2007-12-23,14:09

За хө, үдээс хойш хот явж чадах ч юм билүү гэж бодоод эртхэн шиг ажилдаа ирж ажлаа цэгцэлж байна. Нэг их хийх юм байхгүй ч байгааг нь эртхэн шиг дуусгачихвал үдээс хойш санаа амар байх ч юм билүү….


Захирал эзгүй, дэд захирал ч эзгүй… Би гэж сургууль дээр үлдсэн цорын ганц үүрэг биелүүлэгч болж таараад байдаг. Дээрээс нь хавирга гэмтчихсэн чинь ямар хүч алга, яриа энэ тэр гэж авах юм алга аа… Өнөөдөр харин сайхан өглөө байх чинь… Болжмор жиргээд л …

Өглөө эрт босож зүү тавиулчихаад цайгаа ч уулгүй гарч ирлээ ш д. Уул нь яаж ч хоцорч байсан өглөөний цай уугаагүй л бол ажил руу ирж харагдана даа…

За замын зардал яаж олъё дээ…. Толгойны өвчин болчихлоо. Биеэ үнэлдэг ч юм билүү хэхэ, авах хүнд нь бол хямдхан өгчих юмсан. Ядаж байхад сургууль дээр нэг ч хүн байдаггүй. Ганц найдвар захирал гуай хөдөө явчихсан байдаг. Гэхдээ зүгээрээ шувуу болгонд үг дайгаад, шуудан болгоноор захиа зөөлгөөд 3 цагаас өмнө олно доо.

Нээрээ зүү тавиулах болгонд л өвдөөд байхын… Тэр муу нарийхан юм арьс руу орохдоо тэгэж их өвтгөхдөө яадаг байна аа…. хн… Гэхдээ өнөөдөр гоё байна аа…. Цоглог…. Өвдсөн ч өвдөөгүй юм шиг дуулан жиргэдэг юм байгаа биз дээ…..

бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax