Шинэ блогийн хаяг:
http://www.buugii.bblog.mn

avatar

Би хурдан биш сайн явж хүрмээр байна.

2007-12-23,14:09
Саяхан манай сургуулийн нэг солонгос багш нэг оюутантай хамт ажлаар хот орж байгаад авто осолд ороод гэмтэлийн эмнэлэгт хүргэгдсэн. Харин өчигдөр манай нэг оюутаны аавынх нь машин замын хажууд “гамбир” болчихсон байгааг би өөрийн нүдээр харсан. Манай хоёр найз Завхан явж байгаад бас осолд ороод буцаад л хотдоо ирсэн. Гэхдээ гэмтлийн эмнэлгийн сэхээн рүү… Наранцацралт сайд бас л авто ослоор Бурханы орон луу /магадгүй “доошоо” ч байж болох/ … Дандаа л миний
эргэн тойрон авто осол гараад байх юм. Анд найз, таньдаг нөхөд, ажлын хамсаатан гээд л … Хөл гар, эрүү эгэм хугарч, тархи толгой, элэг бөөр бяцрах нь бараг энүүхэнд л байх шиг байна. Хот хоорондын тээвэр гэдэг эрсдэлтэй унаа болж хувирчээ. Дарханаас УБ хүртэл 235км байдаг. Дан засмал замаар давхисаар байгаад л орж ирнэ. Замын хувьд Эрдэнэт явах замыг бодвол харьцангуй эргэлт муруй багатай. Тийм болохоор л Эрдэнэт явах замд осол бага гардаг юм шиг байгаа юм. Шулуун шахуу зам дээр чинь гишгэхээс өөр яах ч билээ. Гэтэл гишгэж яваад жижигхэн халтиргаан дээр л гэндээд осол гаргачих юм. Тээврийн аль ч компани амь даатгалыг хариуцдаг байх ёстой гэж би боддог. 5500-аар хотоос Дархан, Дарханаас хот руу микроавтобус явдаг. Монхөлөг гэж компани энэ үйл ажиллагааг эрхэлдэг. Голдуу жижиг суудлын тэрэгтэй хувийн нөхдүүд ч үүнээс яаж хол байхав. Тасалбар дээр нь тээврийн хөлс, амь даатгал нийлээд бүгд 5500 гээд биччихсэн байдаг. Харин үнэхээр осол гарсан тохиолдолд ДААТГАЛЫН компаниуд хариуцах болов уу гэдэг дээр дандаа эргэлзээд байгаа. Тийм болохоор хот орохдоо ер нь бол микроавтобусаар зорчоод байгаа. Магадгүй осол гарвал миний амь даатгалын нөхөн төлбөр олгогдож байгаа эсэхийг өөрийн биеэр шалгачих магадлалтай болохоор л тэр. Хэхэ Арга барсан хүний арга гэх үү дээ, үүнийг. Харин тээврийн замаар амьдралынхаа бүхий л хугацааг өнгөрөөсөн “АРХАГ” жолооч ах нар ч гэсэн энддэг гэдгийг санаад жолооч нар маань эрдээ бардаж, эрэмгийдээ савааталгүй түмэн олны амийг бодож явахыг л та нараас хүсмээр байна даа. Намайг Дарханаас хот руу 2-хон цаг давхиад очиход манай гэрийнхэн “ХУРДАН ЯВЖ ИРЭВ ҮҮ?” биш, харин “САЙН ЯВЖ ИРЭВ ҮҮ?” л гэж асууна шүү дээ /Сэкүгийн үгнээс ишлэв/….. Нэгээс нөгөө рүү хурдан биш харин сайн яваад л оччих юмсан. БИ АМИНДАА ХАЙРТАЙ ХҮН ШҮҮ….. /ум ма ни бад ми мум/ /амэн/
бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax