Шинэ блогийн хаяг:
http://www.buugii.bblog.mn

avatar

Ийм л ажил хийждээ.... 2

2007-12-23,14:09

Ингээд л 2 курсдээ ороод л бичгийн орчуулгын чиглэлээр идвэхтэй үйл ажиллагаа явуулж эхлэв. Сургуулийнхаа багш нараас ажил авдаг. Тэгээд л хийчихээд тэдэн цаас гээд л мөнгөө авна. Хажуугаар нь цаадах чинь сургуулийн DJ болчихсон төлбөрөөсөө хөнгөлөгдөнө. Хөгжим техник хариуцдаг гээд…… Хальт эрх мэдэлтэй ш д… хэхэ Сургалтын төлбөрөө төл гээд захиралын тушаал гарчихсан байдаг. Миний төлбөрийг нэг л мэдэхэд нь хийчихсэн байдаг байж билээ… Мэдээж заримыг нь багш нартайгаа гэрээ байгуулж мөнгө аваад оронд нь орчуулга энэ тэр хийж өгнө гээд л …. бөөн солилцоо. Миний хамгийн анхы орчуулгын цалин өдөржин яваад 5000 төгрөг байсныг би маш сайн санаж байна. Тэр өдрөөс 2 жилийн дараа 10 дахин өссөн.


Гэхдээ л тэр 5000 төгрөг үнэхээр сайхан санагдаж билээ…. Ингээд 3 курсдээ Кристофер хэмээх газар ажиллаж эхлэв. Уул нь би зүгээр л тэр компаний офист нь багшийнхаа бичгийн орчуулгыг хийдэг байсан юм. Тэр компаний бүхий л ажлыг Урнаа гээд нэг эгч хийдэг. Боловсролтой солонгос, англи, франц хэлтэй, ухаантай, бас царайлаг эгч байсан. Би ч хааяа ажилд нь тусалдаг байсан юм. Гэтэл нэг өдөр нэг сумын засаг дарга ирсэн чинь шууд Урнаа эгчийн нүдэн дээр намайг орчуулга хий гэдэг байгаа. Яагаад ч юм хүний ажил булааж байгаа юм шиг аймар сонин байсан. Ямар ч аргагүй орчуулга хийгээд л гарч ирсэн. Харин хэдэн өдрийн дараа Урнаа эгч намайг дуудаад компьютер дээрээ байгаа бүх материалыг, татварын тайлан зэргийг бүгдийг нь тайлбарлаж өгөөд, өөрийнхөө юмыг аваад л яваад өгсөн. Би тэр үед Урнаа эгчид юу ч өгч чадаагүй юм даа…. Маш их харамсаж билээ… Завсар зайгаар зөндөө л ажил хийсэн л дээ. Гэхдээ дандаа орчуулгын ажлууд….  4 курсээ төгсчихөөд хэсэг амрахаад шийдэв. Даанч ажил ихтэй байсан болохоор амарч чадахгүй л байлаа. Тэр үед Моно Мани гээд солонгос компанийн монгол дахь төлөөлөгчөөр томилогдоод ид ажиллаж байсан үе. Баахан гэрээ контракт гээд л нааш цааш ниссээр байгаад л орой болчихдог байж билээ… Нервтээд ядарч үхэх гэж байгаа амьтан өөрийгөө тайвшируулж баахан пиводож суусаар байгаад л өглөө болгочихно. Гэртээ ч бараг хонодоггүй байсан. Ингэж хагас жил гаран ажиллаад л ажлаасаа залхаж эхлэсэн дээ… Хуучин хийж байсан ажлаа санаад хааяа ахынхаа ногооны зоорь луу очиж ажиллана. Тэгэж байгаад нэг Солонгос хоолны газрын эзэн авгайтай танилцлаа. Ингээд л өөрийн сайн дураар зөөгч хийж эхлэлээ. Ажлынхаа хажуугаар хийдэг болохоор өдөр болгон хийгээд байж чаддаггүй байсан юм. Гарцаагүй хийж байгаа ажилдаа дургүй бол сэтгэл хангалуун байх гэж юу болохыг мэдрэхгүй нь мэдээж. Харин зөөгч хийж байхад гоё байдаг байсан. Аз жаргалтай. Гэхдээ хүмүүс их сонин ойлголттой. Манай сургуулийн багш нар нэг өдөр орж ирээд намайг баахан загнаж байгаад явдаг юм даа… Хүн хүссэн юм аа хийж байхад чинь л чи энд байх ёсгүй гэж ирээд л баахан загнасан. Солонгос хүмүүсээс захиалга аваад л буцах гэхлээр Солонгос хэл хаана сурсан гэж асууна. Дээд сургууль төгссөн гэхээр бас л энд юу хийж байгаан гэж лавлана. Ганцхан энэ асуултаас л би залхдаг байсан юм. Зөөгч хийж байхдаа…. Аа нээрээ үйлчлүүлэгчид гэж их сонин сонин хүмүүс байдаг. Зарим нь сайхан хүмүүс их байна. Эсвэл юугаа ч мэдэхгүй нусгай жаалууд орж ирчихээд нээх “ХААН” болчихсон үйлчлүүлэгчид … сонин сонин юм их ярина. Өөдөөс нь ганц хоёр үг хэлчихээр, “чи сайндаа зөөгч хийж байгаамуу” энэ тэр гээээл….. хэхэ хөөрхөн шүү.            Ингээд ажлаа хийсээр нэг өдөр гэнэт хөдөө явмаар санагдаад болдог юм биш. Тэгээд л хөдөө газар байдаг ганц нэг хүнтэй холбоо барьж “намайг хэрэглэх газар байна уу?” гэж асууж эхлэлээ. Цагаа тулахаар хөдөө хүртэл боловсон хүчин хэрэггүй юм шиг байгаан хэхэ Аваад ажиллуулчих газар олдоггүй шүү. Дорнодоос овоо нааштай хариу ирж байснаа таг болчихлоо. Ингэж байтал надад ханз заадаг байсан багш маань Дарханд сургууль байгуулсаныг сонсоод шууд л “нарийн бичиг хэрэггүй биз?” гэж асуусан юмдаг. Багш ч намайг хүлээн авч, өнөөдөр Дарханд нэг дээд сургуульд багшлаад л, нарийхан бичиг хийгээд л, захиралын туслах хийгээд л, туулай тэжээгээд л, тахиа гөлийгөөд л, ногоо цагаа тариалж энэ тэр болоод л, загасаа бариад л амьдарч байна даа…. Дээрээс нь улаан нэтчин болчихсон хэхэ.

 

Амьдрал минь нэг иймэрхүү байх шив дээ… Дарханд ирээд үнэхээр даруухан амьдарч байгаа болохоор найз нөхдийн зарим нь атаархаад байх шиг байгаан…. Гэнэ гэнэ ганц нэгээрээ ирж хуучинаа дурсаж шоудах санал тавина. Би толгой сэгсрээтэй /худлаа ярив/….. Угийн жаахан ганцаараа байх дуртай ганцаардмал байрын хүн болохоороо сайхан ганцаараа шоудчихна ш д хэхэ. Хүн амьтантай явахаар оюутнуудад буруу ойлголт төрүүлчихээд байдаг юм. Жижигхэн газар болохоор оюутнуудтайгаа хаа л бол хаа тааралдаж байгаам чинь….. Үнэн балай…. Тийм болохоор чимээгүй ганцаараа өрөө мөрөөнд орж суусан маягтай ганцаараа сайхан караокедоод л сууж байсан нь дээр ш д. Нэг бол балкон дээрээ сайхан пиводоод л ….. хэхэ Ёооооё гар…….

Энэ олон юмыг хийж байсна гэсэн шиг би чинь өнөөдөр тамдаггүй олон мэргэжилтэй юм  байна ш д.

Сургуулиас олж авсан орчуулагч дээр практикаас олж авсан нарийн бичиг, менежер. За тэгээд гутлаа урагдчихвал өөрөө загварыг нь жаахан өөрчилж янзалаад өмсчихнө. Ямар ч хувцасныхаа загварыг өөрөө өөрчлөөд оёчихвол ч оёчихно. Зөөгч хийсэний буянаар Солонгос хоолыг бусдаас дутахгүй хийнэ. Өөр юу байна аа…. Хальт хэвлэлийн дизайн бол байж болж л байна. Барилгын компанид ажиллаж байсан болохоор барилгын тал дээр хэнээс ч зөвлөгөө авахгүй. Ногоо цагааны тал дээр айлын ямар ч авгайгаас сайныг сонгож чадна. Дээрээс нь сайхан аялагч, тэнүүлчин гэээд л бусдад хэрэггүй ч өөрөө өөртөө хэрэгтэй олон юм чадах юм шиг байна аа…. хэхэ

бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax