Шувуу жиргэхэд би дуртай...
Ойрд цаг агаар сайхан болоод нэг л гоё байна. Байнгын алхаатай байгаа гээд л бодчих…. Өглөө босоод л багшийн дээдийн тэнд байдаг оффис руугаа явахын тулд бөмбгөр дээр буугаад л алхчихна даа… Орой харихдаа 4 зам хүртэл алхаад л …. Яадийн.. тээ…. Гадаа дулаараад, сэтгэл эзгүйрээд, шувуу жиргээд байгаа юм чинь алхахад хэн намайг тэнэг гэхийн….
Сүүлийн үед өөрийнхөө хүсэл мөрөөдлийн талаар зөндөө бодлоо. Би юу хүсэж мөрөөддөг, миний амьдралын зорилго, зорилтууд юу болох талаар, басчхүү ямар замыг сонгож мөрөөдлөө биелүүлж болох талаар бишгүй л зүйл бодлоо.
Би бүр бага байхын ном бичихийг маш их хүсдэг байсан… Гэхдээ монгол хэлэндээ тийм ч сайн биш болохоор санаа зовоод байдаг байсан юм. Найруулга бол бүр дүүрсэн хэрэг болно биз хэхэ…. Гэхдээ л багын тэр хүслээ биелүүлэхийн маш их хүсэж, бодох болсон. Ер нь л сүүлийн 2 жил энэ талаар бодож байгаа л даа. Тэгээд ч өөрийн хүмүүст хэлэхийг хүсэж буй тэр л үгээ ном болгох юм чинь хэцүү зүйл байхгүй болов уу гэж бодоод сүүлийн хэдэн 7 хоног материалаа цуглуулж байгаа. Бас хүмүүстэй ярилцаж, номынхаа баатрыг хайгаад л …. Номоо ямар ч байсан бичиж дуусгачихаад хэвлүүлнэ ээ…. Дээрээс нь нээрээ “Миний амжилтын газрын зураг” гэдэг Жон Максвелийн номыг орчуулж байгаа. Солонгос хэл дээрээс болохоор жаахан тиймэрхүү л байна. Уул нь англи хэл дээрх эх нь маш их хэрэгтэй байна. Туславал маш их баярлана шүү. Англи эхийг нь олж өгвөл…… Харин би зөрүүлээд монгол орчуулгыг нь өгье за…. Энэ ном нэг их удахгүй хэвлэгдээд олон хүний оюуны хэрэгцээг хангана гэж найдаж байна.
Гадаа дулаараад сайхан болж байна. Би гэдэг хүн хурдан бороо ороосой л гэж бодоод суугаад байгаа. Сүүлийн үед миний эргэн тойрон болж байгаа бүх үйл явдлыг нэг л сөрөг утгаар нь хүлээж аваад байх шиг…. Гэхдээ гайгүй сайжрах байх гэсэн өөдрөг бодол толгойнд байгаа л даа…. хэхэ
Шинээ хүү цагаан сараас хойш нэг иймэрхүү л өнгөрөөж байна. Ээжийн төрсөн өдрөөр бэлэглэсэн хоёр нохойг оройжин эрхлүүлээд л, Мэндээ гэж найзтайгаа 2 өдрийн давтамжтайгаар уулзаад л, өдрийг оффис дээрээ л барж байна даа… Гэхдээ оффис нэтгүй байгаа болохоор жаахан онцгүй байгаа. Яг хажууд байдаг ФМ-ынхэн өгчихгүй л байх даа… Өгвөл хичнээн их баярлана гээ….. Ганц ком нэт-тэй болгоод өгчихвөл ч….