Шинэ блогийн хаяг:
http://www.buugii.bblog.mn

avatar

Хэзээ нэгэн цагт...

2008-01-15,11:03

Хэзээ нэгэн цагт хүсэл биелэнэ гэвэл

Хэзээ нэгэн цагт амьдрал оргилно гэвэл

Хэзээ нэгэн цагт үр хүүхэдтэй болно гэвэл

Хэзээ нэгэн цагт зүрх зогсож үхнэ гэвэл

Би энэ ертөнцөд төрөлгүйгээр

Буйдхан огторгуйн хаа нэгтээ байрлах

Бөөн бөөн жаргалаар дүүрэн диваажинд

Бондойтлоо идчихээд гэдсээ илээд хэвтэж байхгүй юу

Хэзээ нэгэн цагт хүсэл биелээд ирэхээр

Хүн гэдэг утгаа алдчих гээд хэцүү юм

Хаа нэгтэйгээс хэн нэгэн ирж долигноод

Хамаг сэтгэл үймүүлж уур хүргээд байх юм.

Хэзээ нэгэн цагт амьдрал оргилно гэхээр зовоод байх юм.

Хэзээ ч хүсээгүй тэр л зүйл эхлэчихвэл

Хөөрхий царайгаа ч харах завгүй нааш цааш гүйн

Хар мөнгөний араас далчигнан дэвчих гээд хэцүү юм.

Хэзээ нэгэн цагт үр хүүхэдтэй болно гэдэг хэцүү юм

Хонгор үрээ эрхлүүлж, ээжийг нь аргадах гэж

Хаа нэг найз нөхөдтэйгээ уулзах үед эхнэр залгаад

Хүслээ боогдуулж дураараа байж чадахгүй хэцүү юм.

Хэзээ нэгэн цагт зүрх зогсож үхнэ гэхээс эмээх юм

Хөх тэнгэр, энхрий амраг, хонгорхон үр, хүсэл мөрөөдөл

Хайртай ээж,  зүрхний андууд, хоосон ч гэсэн дотоод ертөнц

Хүслээрээ биш жамаараа үхнэ гэхээс яс хавталзаад хэцүү юм.

бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax