Шинэ блогийн хаяг:
http://www.buugii.bblog.mn

avatar

Сэтгэл өвтгөм миний алдаа......

2008-01-11,20:06

Өнөөг хүртэл олон ажил хийж үзсэн л дээ. Гэхдээ Дархан явахынхаа өмнөхийг хүртэл дандаа төсөл, тендер зэргийн орчуулгыг хийж ирлээ. Мэдээж хааяа хөдөө гадаа явмаар санагдвал хөтөч хийсэн маягтай…. Яагаад ажлын алдаануудынхаа талаар бичих болвоо гэхлээр ….. Миний хийсэн алдаа бүхэн намайг бусдад буруугаар ойлгуулж, нөгөө талаар тухайн хүний хүнд итгэх итгэл, урам, итгэл үнэмшилийг нь хүртэл хугалаж байсан юм шиг санагдаад өнөөг хүртэл маш их шаналдаг хэд хэдэн алдаа бий. Тэрийгээ л бичий гэж бодсийн….

Хэдэн жилийн өмнө дөнгөж 10 жилээ төгсчихөөд ахтайгаа, ахын хэдэн найзтай хамт ууланд мод бэлтгэхээр явсан юм. Бараг сар хагас ууланд тэр хэдээс өөр хүний царай харахгүй, гарнаас сүх, хөрөө хоёр салгахгүй, сэтгэлдээ гэрээ санаастай, нууцхан бас өөр хүн амьтантай уулзах юмсан гэсэн мөрөөдөл тээчихсэн зовлогоо зовоож байлаа. Харин тэр үед бид нарын мод бэлтгэж байсан уулын цаана нэг малчин айл байсныг  мэдчихээд, нэг өглөө тэвчээр алдаа үүрийн хаяарахын алдад уулын ар талд гарах гэж алхаж гарав даа. Нилээн удаан авирч авирч сүүлдээ ууландаа төөрөөд, яах учраа олохгүй, уйлъя гэхээр “Би эр хүн шүү” гэсэн бодол толгой ороогоод, буцаад алхъя гэхээр замаа олохгүй тэр шөнө ганцаараа хонох гэж бөөн юм болсон. Харин өглөө унтаж байсан чинь манай ахын хамуутай хар банхар /би тэгэж дууддийн… хамуугүй л дээ :) / нүүр долоож байсан юмдаг. Буцаад яваад очиход ах надтай юу ч дууграагүй. Одоо хүртэл надтай тэр талаар ярихаас зайлсхийдэг. Хөөрхий минь ээжид “Хүүг чинь эр хүн болгочихоод аваад ирнэ” гэж хэлээд аваад явсан чинь…. хэхэ Би гэж дурак амьтан солиорч яваад ахынхаа итгэлийг хугалчихсан юм. Өнөөг хүртэл ах надаас нэг ч удаа тусламж гуйдаггүй, бас юу даалгадаггүй /дүүд даалгаад л…. :( / харамсалтай явдал шүү.

Бусад ажил дээр нэг их алдаа гаргаад байдаггүй байсан мөртлөө дандаа орчуулган дээр л алдаа гаргаад байдаг юм. Угаасаа Солонгосчуудын зан авирыг тааруулж харьцана гэж хэцүү…. Хамт яваа Солонгос өдөрт ганц ч хатуу үг хэлэхгүй явбал тэнгэрийн умдаг атгаснаас өөрцгүй. Нэг удаа эхнэр нөхөр хоёр солонгос аваад 5 аймгаар тойрон аялахаар болсон юм. Ашгүй аз таарч зураг дарахаар ирсэн хүмүүс байсан. Би ч хоббитойг хэлэх үү, ахынхаа сүртэй том мэргэжилтэн аппаратыг аваад явлаа даа. Хоёулаа зэрэгцээд л зураг аваад л яваад байлаа. Анх уулзсан юм болохоор эхний 2 хоног надад олон юм ярихгүй гайгүй байсан. Тэгээд л инээлдээд, зургийн талаар, байгаль, улс төр, нийгэм, авгай хүүхэн гээд бараг бүх сэдвээр чалчаад л яваад байлаа. Авгай нь жигтэйхэн дуугай хүн. Юу ч ярихгүй нөхрийнхөө юу хий гэснийг л хийнэ. Илүү үйл хөдлөл бол не можно шүү дээ. Тэгэж байгаад Архангайн тариатад хоёр хонох шаардлага гараад нэг айлын гэрт байрлахаар болсон юм. Орой нуурын усанд орж байгаад тэр хоёрыг юу болж байна гэдгийг харахаар эргээд ирсэн чинь нөгөө нөхөр нь харин архи нилээн уучихаад согтчихсон бид хэдийг хонуулсан айлд хоймор суучихсан уугаад л, уурлаад л, агсамнаад л сууж байдаг байгаа. Тэгээд арай гэж гэр лүү нь оруулчихаад өөрсдөө гадаа тамхилаад зогсож байсан чинь түс тас болоод явчихдаг байна ш д. Гайхаад гэрлүү нь орсон чинь авгайдаа агсан тавиад зодож байдаг байгаа. Миний уур дээшээ огшоод тэр нэг малыг барьж аваад хэд гөвчихсөн юм. Тэгээд зайл энэ тэр гээд байхаар нь жолоочдоо явъя гэчихээд нөгөө айлын эзэнд өглөө эрт хөөгөөд гаргачих гэж хэлчихээд яваад өгсөн. Тэгээд л пижигнүүлсээр байгаад хотод ирсэн дээ, хөөрхий. Хотод ирчихээд тэр надтай юу ч дуугараагүй. Хөөрхий минь, хүнээс сонсох нь ээ, угаасаа ууж чаддаггүй дээр нь агсам золиг байсан юм билээ. Намайг байгаа болохоор аятайхан унтуулчих байх гэж бодсон юм шиг байнаан Харин би тэр чигээр нь бүр мөсөн бусинуулаад хаячихсан. Одоо болтол тэрийг нь эр хүний хувьд ойлгоогүй дээ, уучлал гуймаар л байдаг юм. Даанч өнгөрч дээ …

/Үргэлжлэл бий…. /

бичсэн: hanil төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

хэхэ чинийх бол тэгж санаа зовохоор юм байхгүйм байнөө март март хэхэ би бол энэнээс их хүмүүсийн итгэл алдсан мөртлөө санаа зовкүй л явж байна хаха Тэр хүмүүс өөрснөө л надад итгээд болдгүйм гэсэн хэхэ хэцүү ч хорвоо яа..
Бичсэн: xvv хэзээ: 05:14, 2008-01-13 | Холбоос | |



:-)
 
xaax