Шинэ блогийн хаяг:
http://www.buugii.bblog.mn

avatar

Нэг ийм асуудал байна аа…

2007-12-23,14:09

Одоогоос 6 сарын өмнө манай захирал энд ирээд байр түрээслэхээр таньдаг хүндээ хандаж л дээ. Тэгсэн нөгөө хүн нь ч нэг залуу танилцуулаад байр олж өгч. Харин юу болсон гэж бодно. Хаа газар мөнгө цагаан нүд улаан болж дээ. Хөдөө Дархан ч ялгаагүй. Хүн бүр мөнгөний төлөө амьдрах юм. Залуучууд нь ч мөн адилхан. Жаахан юмтай л бол юугаа ч өгөхөөс буцахгүй бүсгүйчүүд ч байх. Мөнгө ч хүчтэй юм аа. Гэхдээ хүн чанараас илүү хүчтэй юм чинээ би бодоогүй юм л даа. Эндэхийн нэг хорих төвийн дарга хорих төвд нь хүмүүжиж байсан хүнийхээ байрыг манай хүнд түрээсэлчихэж. Гэхдээ хүмүүжигчтэйгээ харилцан тохиролцоод байрных нь ус, дулаан зэрэг зайлшгүй төлөх ёстой бүр зардалыг нь төлөөд тухайн хүмүүжигчийг ч хүмүүжиж байх хугацаанд нь аятайхан байлгахаар


тохиролцоо л биз. Нөгөө хүмүүжигч ч итгээд даргадаа бүхнийг даатгажээ. Харин хэд хоногийн өмнө хүмүүжигч залуу суллагдаж байрандаа ирээд өр төлбөргүй санаа амар гээд бодоод хэвтэж байтал 190-ээд мянган цаасны нэхэмжлэл ороод ирж.

Үнэндээ дарга нь тэр бүхнийг төлөөгүй. Ганц хоёр тамхи архи энэ тэрээр аргадаж байлгасаар суллагдах цагийг нь болохоор суллаад явуулсан байгаа юм даа._ Хүний мөс гэж хаачаа вэ?

Би лав дахиж тэр хүнд итгэж чадахгүй. Миний мэддэг хүн л дээ. Гэхдээ сайн биш. Иймэрхүү асуудалтай олон л тааралдлаа. Ер нь цагдаа, хүчний байгууллагаар үйлчлүүлэхдээ бүх зүйл дээр баримт гэдэг зүйлийг хийж, баталгаажуулж байхгүй бол барьцааны мөнгө үлдээ гээд л ямар ч баримт бичиж өгөхгүй, нөгөөдүүл нь нэхэж ч чадахгүй байсаар байгаад хохирох жишээтэй. Бодит үнэн ийм л байна.

Би цав цагаан амьдралтай хүн биш л дээ. Тэглээ гээд хар амьдралтай хүн ч биш. Зүгээр л мөрөөрөө байгаа нэгэн хүн надад юм юм тохиолдож байхад та бүхэнд тохиолдохгүй гэх баталгаа хаа байна. Би мөнгөтэй байхаасаа мөнгөгүй байх илүү дуртай. Сэтгэл амар байдаг юм. Нааш цааш алхаад л ….

Харин мөнгө цагаан нүд улаан амьдралыг, хүн чанар, хууль ёс уландаа гишгэсэн сарвуун гартуудыг үзэн ядаж байна.

бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax