Шинэ блогийн хаяг:
http://www.buugii.bblog.mn

avatar

Хэлэх үг алга

2007-12-23,14:09

Дарханд ирээд чамгүй хугацаа өнгөрлөө. За байз, 7 сар өнгөрөөд нээх удахгүй 8 дахь сартайгаа золгох нь дээ. 3 долоо хоног янз бүрийн асуудлаас болоод бараг хичээлээ заасангүй. Өнөөдөр ганц хоёр цагийн хичээлээ нөхөх гээд оюутнуудаа хүлээгээд сууж байна даа. 3 -хан хүүхэд ирсэн ч байх шиг. Тэднийг зэмлэх бас л хэцүү. Учир нь би цагтаа заагаагүй зүйлээ одоо зааж гээд сууж байгаа болохоор ямар арга байхав дээ. Гэхдээ л өөрийнхөө төлөө гэдэг хүн ирмээрсэн.


Энэ 12 сард нэг л өөдөлж өгдөггүй ээ. Элдэвийн юманд орооцолдоод л …. Ажил төрөл бас л цэгцэрч өгдөггүй. Цаг зав гэхээр юм бүр ч байхгүй. Балай юм аа. Ёстой хэлэх үг олдохгүй нь. Дээрээс нь захирал гэдэг юм байн байн тэнэглээд байхийн… Чи ажлаасаа хоцорлоо л гэнэ. Хичээлтэй гэдгийг мэдсээр байж. Нэг бол чи миний итгэлийг хугалалаа л гэнэ. Анхнаасаа л ажилд орохдоо би нэг их хүн итгээд байхаар хүн биш шүү…. Зөвхөн өөрийн дураар өөрийнхөө шийдвэрээр амьдардаг гэж анхааруулаад байх чинь. Зүгээрээ санаа зоволтгүй, хүн бүр л өөрийн өөрийн шийдвэртэй гээд хуцаад байсан, одоо хэлсэн үгээ бараг өөрөө ч ойлгохгүй над руу хялмалзаад байхийн…

Ядаж байхад хэд хоногийн өмнө зодоон хийгээд нүүрний зүүн тал бов бор өнгөтэй болчихсон. Ямар сайндаа хүүхдүүд маань намайг шинэ жилээр Квазимодо /Нострдамын бөгтгөр нуруут/ болгоё гэж байхав дээ. Миний нуруунд жаахан бөгтгөр оруулаад үсгийг нь жаахан сэгсийлгээд баг өмсүүлэлгүй тэр чигээр нь тоглуулчихъя гэж солиорч байна ш д. Бараг л тэгээд тоглочиход ялгагдахгүй царайтай болчихоод нүүрэндээ элдэв тосон түрхлэг түрхээд л сууж байна.

Цагдаа шүүхээр шийдэгдэхгүй асуудал гэж олон байдаг. Яг л тэрний нэг юм даа. Тийм болохоор хувийн арга хэмжээ л авах гээд бэлдээд байж байна. Угаасаа л тийм зантай юм хойно яая гэхэв. Харин шинэ жилийн хэдэн үдэшлэгт яажшуухан ийм царайтай ордог юм билээ л гэж бодож байна. Сэтгэл өвдөж байна шүү… Гэхдээ зүгээрээ андуудаа, Шинээ нь алзахгүй. Бүү санаа зов.

бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax