Шинэ блогийн хаяг:
http://www.buugii.bblog.mn

avatar

0 - 100 хүртэл…

2007-12-23,14:09

Анх Дарханд ирэхдээ  0 - 100 хүртэл гэсэн уриатайгаар эхлэж байсан юм. Юу гэсэн үг вэ гэхээр бүхнийг шинээр дахин эхлээд өөрийнхөө хүсэж буй тэр амжилт хүртэл Дарханд амьдрах. Ер нь амьдрал жижиг зорилгоо хэрэгжүүлж том зорилго руу нэг шат ахидаг шүү дээ. Хүн бүрт алсын хараа, зорилго гэж нэг зүйл бий… Энэ байхгүй бол өөрийгөө шоргоолжноос өчүүхэн амьтан гэж бодоход буруудаад байх зүйл үгүй. Анх энд ирчихээд зүгээр л багшлаад байна гэдэг уйтгартай байж билээ. Дараа нь гадуур дотуур тэнэж эхлэсэн. Эрдэнэтээс эхлүүлээд Булган, Булганы хэд хэдэн сум, Сэлэнгэ аймагаар гээд л…. Нилээн аялаж, таньж мэдэн, өөрийгөө улам л ядараасаар явсан юм. Харин тэгэж ядарсныхаа ачаар би өөрийнхөө алсын харааг дахин ойлгосон.

Би сургуульдаа ажиллахынхаа хажуугаар өөр нэг барилгын компанид орчуулагчаар ажилладаг байлаа. Энд орон сууцны хороолол барьж байгаа. Харин одоогоос нилээн хэд хоногийн өмнө би тушаал дэвшээд “Жи Эм Эс Ти Кэй” ХХК-ийн ерөнхий менежер болчихлоо. Дээрээ 2 даргатай. Нэг ерөнхий захирал, нөгөө нь дэд захирал. Яг л хотод ажиллаж байсан шигээ тийм суудал дээр суучихлаа даа. Нэг бодлын сайхан л байна. Нөгөө бодлын би өөрийнхөө дургүй ажлыг дахиад л хийгээд эхлэлээ дээ. Гэхдээ зүгээрээ ….. Хот руугаа буцахдаа гартаа хийсэн юмтай, хуруундаа сүйн бэлзэгтэй явна аа гэж…..


Ямартай ч хөдөө орон нутгийн хөгжилд өөрийн гэсэн мөрийг гаргаж чадвал миний энд ирсэн хэрэг бүтнэ ээ гэсэн үг. Удахгүй нээрээ энд явган спорт аялалын клубт элсэх гэж байгаа. Шинээр байгуулагдаж байгаа юм л даа… Би удирдах зөвлөлд нь нарийн бичиг хийнэ. Хэхэ За ингээд явган алхаад аялаад байж дээ гэж….. Миний ганц дуртай зүйл бол энэ. Ёооооё сайхан шүү. За ямартай ч одоогоор сонин хачин ийм л байна даа….

бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax