Шинэ блогийн хаяг:
http://www.buugii.bblog.mn

avatar

Сайн уу? Сайн. Харин чи? тааруухан л байна даа….

2007-12-23,14:09

Миний сүүлийн үед хэлэхийг хамгийн их хүсч байгаа үгүүд. Үнэндээ зүгээр л сайн гэж хэлж байгаа төдий ч үнэндээ сайнгүй л байна. 3 долоо хоног би хичээлээ зааж чадаагүй. Тэгсэн чинь сургуулийн захиргаа надаар хичээл заалгуулахаас эрс татгалзсан. Яах аа сайн мэдэхгүй л байна. Амьдарч байгаагаа мэдэрч чаддаг, миний амьдралыг сэтгэл хангалуун болгодог ганц үнэ цэнээс минь салгачихлаа. Энэ новшийн ертөнцөд гагцхүү хичээлээ заагаад самбарын урд зогсож байхдаа л аз жаргалтай, бас сэтгэл хангалуун байдаг юмсан. Хараал ид….


Ер нь сургууль гэдэг бол боловсролын орчин гэдгийг бүгд л мэддэг. Харин сургууль бол хэрүүл, атаархал, тэнэглэлийн орон зай гэдгийг хэн ч мэддэггүй. Ухаантай мэт амьдралын ухаантай юм шиг үгнүүд, бас ухаантай юм шиг хандлага… Бусдаас илүү юм шиг байгаа мөртлөө бусдаас агуу том тэнэглэл гэж ойлгоход буруудахааргүй л байх шиг байна.

Манай сургалтын албаны дарга өөрчлөгдсөн. Уул нь Хүрэлтогоо гээд багш байдаг байсан юм. Хэдийгээр чанга хатуу, зөрүүд нь дэндчихсэн хүн ч гэсэн гаргасан шийдвэрүүд нь нэг их буруудаад байдаггүй гэдэгтээ санаа нийлдэг. Хэрвээ сургалтын алба оюутнуудын сургалтын чанарт анхаарч байгаа бол намайг хичээл заалгуулахгүй гэдэгтээ санал нийлэх хэрэггүй байсан юм. Багш солигдоно гэдэг маш том хохирол болдог. Гэхдээ энэ бүхэн гарцаагүй миний буруу юм чинь юу ч хэлэх вэ дээ…

Асуудал бүхэн араасаа асуудал дагуулдаг. Нэг асуудлыг шийдвэрлэсэн ч тухайн асуудлаас үүдэн бий болсон өөр асуудлууд үлдэж л байдаг. Харин амьдрал тэр чигээрээ шийдвэрлэж чадахгүй тийм том асуудлуудтай болчихвол яах вэ? Нэг үгээр, би амьдарч байгаа биш том жижиг янз бүрийн асуудлууд амьдарч байна гэвэл…… Бурхан минь намайг өршөө….

Хэзээ нэгэн цагт миний хажууд ургаж байсан үзэсгэлэнтэй тэр цэцэг…. Тэр цэцгийг би өргөстэй, бас найган ганцхах навч, цэцэг нь хортой байсан гэдгийг мэдсэнгүй. Хэзээ нэгэн цагт тэр цэцэгний иш нь намайг ороон ороосоор өнөөдөр шиг амьсгалахад хүртэл хүнд болтол зангидана гэж санасангүй. Яг өнөөдөр намайг бүгд л жаргалтай, бас сэтгэл хангалуун байгаа л гэж бодож байгаа байх даа…. Тэгэж бодож байгаа хүн бүрийг бурхан өршөөг, бас нигүүлсэг…..

бичсэн: hanil төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

nud uvduud unshij boldgui de joohon todruulah arga bna u баярлах
Бичсэн: Victoria хэзээ: 22:07, 2010-03-20 | Холбоос | |



:-)
 
xaax