Шинэ блогийн хаяг:
http://www.buugii.bblog.mn

avatar

Миний бандааш

2007-12-23, 14:09

аливаа юм элэгдээд байхгүй болох нь ч ойлгомжтой зүйл. Голын усанд чулуу элэгдэж, уулын хад салхинд элэгдэнэ. Сэтгэл зүрх цаг хугацаанд элэгдээд л…. Ядаж байхад өмссөн турсик хүртэл сандал өгзөг хоёрт маань элэгдэх юм аа. Ер нь бол нимгэрээд байгааг нь мэдэрч байсан ч ганцхан өдрийн дотор тийм том цоорхойтой болно гэж бодсонгүй шүү.

Гэртээ хариад сайхан усанд орчихоод хувцасаа сольж өмсдөг байхгүй юу. Тэгсэн чинь харин ээжийн авч өгсөн бандааш маань ардаа нээх том цоорхойтой болчихсон байдаг байгаа даа.  Инээд хүрээд яг үхэх байлаа шд. Бага байхад 9 сараас авхуулаад өчнөөн бандааш элэгдүүлдэг...

бичсэн: hanil төрөл: | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Ийм л ажил хийждээ.... 2

2007-12-23, 14:09

Ингээд л 2 курсдээ ороод л бичгийн орчуулгын чиглэлээр идвэхтэй үйл ажиллагаа явуулж эхлэв. Сургуулийнхаа багш нараас ажил авдаг. Тэгээд л хийчихээд тэдэн цаас гээд л мөнгөө авна. Хажуугаар нь цаадах чинь сургуулийн DJ болчихсон төлбөрөөсөө хөнгөлөгдөнө. Хөгжим техник хариуцдаг гээд…… Хальт эрх мэдэлтэй ш д… хэхэ Сургалтын төлбөрөө төл гээд захиралын тушаал гарчихсан байдаг. Миний төлбөрийг нэг л мэдэхэд нь хийчихсэн байдаг байж билээ… Мэдээж заримыг нь багш нартайгаа гэрээ байгуулж мөнгө аваад оронд нь орчуулга энэ тэр хийж өгнө гээд л …. бөөн солилцоо. Миний хамгийн анхы орчуулгын цалин өдөр...

бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Ийм л ажил хийж байждээ...

2007-12-23, 14:09

Би сая гадаа ажил хийж байгаа хүмүсийг хараад жаахан өнгөрсөн цаг хугацаагаа бодлоо. Яахав, өнөөг хүртэл нилээн олон төрлийн ажил хийж үзжээ. Жоохон хүүхэд байхдаа найзыгаа дагаж ундаа зардаг байж билээ… Хоёр бор банди ундаа бариад л машины зогсоолуудаар “ундаа авах уу?, амныхаа цангааг тайлаарай?” гээд гүйнэ шүү дээ. Нилээн олон өрсөлдөгчтэй ажил байсан юмдаг. Хамгийн дэвшилттэй нь бусад “өрсөлдөгч” нар ундаагаа хүйтэн байлгах гэж усанд хийдэг бол бид хоёр мөсөнд хийдэг байлаа ш д. Хэхэ. Тухайн үед гудамжинд ундаа зардаг хүүхдүүдийн дунд бид


хоёр шиг “мөстэй” хүн лав байгаагүй юмдаг. Дараа н...

бичсэн: hanil төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Хагарсан аяга шиг Монголчууд минь...

2007-12-23, 14:09

Монгол гэдэг аавын том аяга шиг агуу гүрэн өнөөдөр манай туулайны аяганаас жижигхэн болчихож. Олон жилийн элээсэн “аавын том аяга”-ыг анх Хятадууд газар саваад хоёр хэсэг болгоод бутаргачихсан. Ингээд л “аавын том аяга” өвөр ар гэсэн хоёр газар хагараад уначихсан юм. Тэр өдрөөс хойш хэдэн зуун жил өнгөрөөд байгааг би сайн мэдэхгүй л байна. Харин дараа нь Орос ах нар ар газар унасан “аавын том аяга”-ны хэлтэрхийг дахин дэвсээд хагалчихсан. Харин жижиг жижиг үйрмаг хэлтэрхий нь дэлхийгээр нэг тарчихаад байна. Хаа хамаагүй газар цагаачлан, оргонол хайн тэнүүчлэх манай Монголчууд. Та бүхнийг буруу...

бичсэн: hanil төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Үйлсийн сайхан Улаанбаатар аа гэж.....

2007-12-23, 14:09

За хө, үдээс хойш хот явж чадах ч юм билүү гэж бодоод эртхэн шиг ажилдаа ирж ажлаа цэгцэлж байна. Нэг их хийх юм байхгүй ч байгааг нь эртхэн шиг дуусгачихвал үдээс хойш санаа амар байх ч юм билүү….


Захирал эзгүй, дэд захирал ч эзгүй… Би гэж сургууль дээр үлдсэн цорын ганц үүрэг биелүүлэгч болж таараад байдаг. Дээрээс нь хавирга гэмтчихсэн чинь ямар хүч алга, яриа энэ тэр гэж авах юм алга аа… Өнөөдөр харин сайхан өглөө байх чинь… Болжмор жиргээд л …

Өглөө эрт босож зүү тавиулчихаад цайгаа ч уулгүй гарч ирлээ ш д. Уул нь яаж ч хоцорч байсан өглөөний цай уугаагүй л бол ажил руу ирж харагдана...

бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Би хурдан биш сайн явж хүрмээр байна.

2007-12-23, 14:09
Саяхан манай сургуулийн нэг солонгос багш нэг оюутантай хамт ажлаар хот орж байгаад авто осолд ороод гэмтэлийн эмнэлэгт хүргэгдсэн. Харин өчигдөр манай нэг оюутаны аавынх нь машин замын хажууд “гамбир” болчихсон байгааг би өөрийн нүдээр харсан. Манай хоёр найз Завхан явж байгаад бас осолд ороод буцаад л хотдоо ирсэн. Гэхдээ гэмтлийн эмнэлгийн сэхээн рүү… Наранцацралт сайд бас л авто ослоор Бурханы орон луу /магадгүй “доошоо” ч байж болох/ … Дандаа л миний
эргэн тойрон авто осол гараад байх юм. Анд найз, таньдаг нөхөд, ажлын хамсаатан гээд л … Хөл гар, эрүү эгэм хугарч, тархи толгой, элэг бөө...
бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх