Шинэ блогийн хаяг:
http://www.buugii.bblog.mn

avatar

Хо хо хо...

2008-1-29, 10:46

Өчигдөр манай Өөнөө дүүгийн төрсөн өдөр байлаа. Уржигдар мэдсэн болохоор ямартай ч өгөх юмаа бэлдчихсэн байсан болохоор санаа амар байсан гэж жигтэйхэн. Жүрад сууж байгаад ганц хоёр татаад тэгээд гэр лүү явж байх замдаа Заяатай мсж бичиж байгаад саунд хонохоор болоод замдаа буучихсан. Аагий харин боож үхэх гэж байна лээ. Гэхдээ Аагий яагаад уурласаныг сайн ойлгож байна л даа. Уурлахаас өөр яах ч билээ.

Заяа, Мөнхүүш бид гурав зурагт харж суунгаа оройжин л Заяатай ярилцлаа. Гэхдээ яахав дээ. Шийдвэр тэр хэвээрээ л үлдэнэ биз дээ…. Гайхах юм алга.

Харин өглөө захирал руу яриад уулзах цаг тов...

бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Итгэ...

2008-1-29, 10:45

Эцсийг нь хүртэл итгэ. Бас тэр итгэлдээ сэтгэл хангалуун бай. Итгээд алдсан ч муугаар битгий бод. Тэртээ тэргүй эргээд ирэх зам юм чинь…. Сэтгэлээр унасан ч итгэ. Хуурагдсан ч, хуурсан ч, тэр байтугай бүх зорилгоо алдсан ч итгэ. Бүү гутар. Эргээд л ирэх улирал юм чинь…

Хоолноос илүү архи илүү их уусан ч, нүүрээ угаасан мэт тийм ихээр нулимс унагасан ч, хөл өөрийн эрхгүй тэр зүг рүү тэмүүлсэн ч тэвч. Хэзээ ч юм чамайг ойлгох амьдрал юм чинь….. Гар чинь чамд захирагдахгүй мэссэж бичих гээд, ам чинь өөрийн мэдэлгүй “хайртай үнсье” гэж хэлэх гээд байсан ч хамаагүй тэвч. Тэртээ тэргүй урссан ус ...

бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Өнөөдөр чи минь явчихлаа...

2008-1-29, 10:43

Холын холоос нисэн ирэх аяны шувуудыг даган бяцхан тоос салхи унан ирсэн санагдана. Гадаа навч дэлгэрээд сайхан байсан сан. Навчаа ханаталаа дэлгэх гэж байдаг чадлаараа зүтгэх тэр л модод “бид амьд шүү” гэх шиг сарчигнан шуугиж байсан. Чи минь ирсэн. Өдөр хоног улиран явсаар нэг л мэдэхэд дэлхий өнгөө сольж шар болоход чи минь яваад л өгсөн. Олон хоног чам руу залгасан бас зүүдэлсэн. Гэвч чи ч утсаа авдаггүй, бас ямар ч сураггүй. Удалгүй дээрээс цагаан өнгөтэй нойтон зүйл унах цагаар чи минь утсаа авсан. Би ярьсан. Тэгээд л дандаа ярьдаг болсон. Бүх зүйл дахин шинээр юм шиг л эхлэсэн. Гялалз...

бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Nadad negen hvn bii

2008-1-18, 02:19

Надад үргэлж хамт байхын хүсдэг

Нэгэн хүн бий, тийм нэгэн бүсгүй бий

Намайг хайрлаж, намайг хараасай гэсэн

Намайг ганцаардуулж

Хажууд минь байхад ч санаж байдаг

Нэгэн хүн бий

Тэр ганцаардалаас илүү ихээр

Тэсэмгүй  санаж байдаг 

Нэгэн хүн бий

Би чамдаа хайртай

Ийм их хайртай

Аажмаар ч болов надад сэтгэлээ нээгээрэй

Зөвхөн чамайгаа л харан 

Би энд л хүлээж байя

Хэзээ нэгэн цагт намайг ойлгож

Сэтгэлийг минь хүлээж аваарай

Ганцхан чинийхээ ганц хүн нь байхыг хүсэж байна

Дурсамж битгий болоосой гэсэн

Нэгэн хүн надад бий

Хоног өдөр өнгөрсөн ч

Хажууд нь л байхыг хүсдэг

Нэгэн бүсг...

бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Хэзээ нэгэн цагт...

2008-1-15, 11:03

Хэзээ нэгэн цагт хүсэл биелэнэ гэвэл

Хэзээ нэгэн цагт амьдрал оргилно гэвэл

Хэзээ нэгэн цагт үр хүүхэдтэй болно гэвэл

Хэзээ нэгэн цагт зүрх зогсож үхнэ гэвэл

Би энэ ертөнцөд төрөлгүйгээр

Буйдхан огторгуйн хаа нэгтээ байрлах

Бөөн бөөн жаргалаар дүүрэн диваажинд

Бондойтлоо идчихээд гэдсээ илээд хэвтэж байхгүй юу

Хэзээ нэгэн цагт хүсэл биелээд ирэхээр

Хүн гэдэг утгаа алдчих гээд хэцүү юм

Хаа нэгтэйгээс хэн нэгэн ирж долигноод

Хамаг сэтгэл үймүүлж уур хүргээд байх юм.

Хэзээ нэгэн цагт амьдрал оргилно гэхээр зовоод байх юм.

Хэзээ ч хүсээгүй тэр л зүйл эхлэчихвэл

Хөөрхий царайгаа ч х...

бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Сэтгэл өвтгөм миний алдаа......

2008-1-11, 08:06

Өнөөг хүртэл олон ажил хийж үзсэн л дээ. Гэхдээ Дархан явахынхаа өмнөхийг хүртэл дандаа төсөл, тендер зэргийн орчуулгыг хийж ирлээ. Мэдээж хааяа хөдөө гадаа явмаар санагдвал хөтөч хийсэн маягтай…. Яагаад ажлын алдаануудынхаа талаар бичих болвоо гэхлээр ….. Миний хийсэн алдаа бүхэн намайг бусдад буруугаар ойлгуулж, нөгөө талаар тухайн хүний хүнд итгэх итгэл, урам, итгэл үнэмшилийг нь хүртэл хугалаж байсан юм шиг санагдаад өнөөг хүртэл маш их шаналдаг хэд хэдэн алдаа бий. Тэрийгээ л бичий гэж бодсийн….

Хэдэн жилийн өмнө дөнгөж 10 жилээ төгсчихөөд ахтайгаа, ахын хэдэн найзтай хамт ууланд мод б...

бичсэн: hanil төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Төрсөн өдрийн мэнд хүргье

2008-1-11, 08:05

Цаг хугацаа гэдэг үнэхээр хурдан юм аа…. Би блог гэдэг зүйлийг анх нээснээс хойш өнөөдөр яг 1 жил болж байна. Тэр өдөр хэнээс ч билээ Дэлхий. нэт гэсэн танилцуулга хараад орж үзэж байсан. Анх орчихоод Мисти-ийн блогийн нэг бичлэгийг уншчихаад ямар элдүүтэй, тэнэг охин бэ гэж бодож билээ…. хэхэ битгий уурлаарай Мисти…..

Өнөөдөр уул нь нэг найзтайгаа уулзах гээд ажлаасаа эрт гараад ирсэн чинь завгүй би хүнтэй уулзахаар гадагшаа гарна гэж хуцдаг байгаа. Муу дурактай дахиж уулзахгүй дээ… Зэвүүн амьтан. Бас нэг найз маань найз залуутайгаа кино үзнэ ч гэх шиг. Шал тоглоомтой өдөр байна шүү. за за...

бичсэн: hanil төрөл: | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Он гарчихлаа гэж үү....

2008-1-5, 05:39
Хэдхэн хоногийн өмнө л 12 сар гарчихлаа удахгүй шинэ жил гээд солиороод сууж байсан чинь аль хэдийн 1 сар болчихлоо…. Блогоо хөтлөөгүй нилээн хэд хоночихож. Юу бичихээ сайн мэдэхгүй л байна. Гэхдээ өнгөрсөн хэд хоногийн адал явдал, хоногшил, дээрээс нь тавгүй учрал, сайхан учрал гээд л бүгдээс нь бага багаар бичээд улдээе дээ…
Шинэ оныг бол гэртээ л гаргалаа. Уул нь өмнө нь хэзээ ч гэртээ гаргаж байгаагүй юм. Харин энэ удаа зурагтаа үзээд л, торт идээд, гадаа гарч тамхи татангаа салют буудуулаад л, ганцаараа гиеүрээд л нэг аятайхан ч юм шиг, аягүй ч юм шиг гэхдээ сэтгэл хангалуун сайхан өнгөр...
бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Ямартай ч сайхан...

2007-12-29, 06:11

Өчигдөр гэртээ бараг шөнө 3 т очсон…. Шоудаж энэ тэр тэнээгүй ээ…  Тэгэх зав ч алга. Захирал атамантай гадуур баахан тэнэж байгаад одоо яв гэхээр нь ухайн тас дуудахаас нь өмнө гялалзаад л гарлаа ш д. Найз охиноо оройд ажлаас нь тосоод гэрт нь хүргэж өгчихөөд шууд л буцаад ажилдаа яваад ч байх шиг…. Ямар азаар өглөө эрт эхлэхгүй дандаа 4-5 цагийн хооронд эхлэдэг болохоор сайхан унтаж байгаадаа л тэсэж байх шиг байна. Дархан гэдэг жижигхэн газрыг санаж яг үхлээ.

Өнөөдөр утсаа янзлуулах гээд гараад ирсэн чинь тэнгисийн салбар нь хаалттай байхийн…. Ядаж байхад …. Тэгээд л сүүлдээ нэтэд орж и...

бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

My life

2007-12-29, 05:35
Цаг хугацаа өнгөрөөд нэг л мэдэхэд шинэ он гарахад хэдхэн хоног үлдчихэж….  Хотод байх муухай байна шүү. Одоо болтол гүйцэд тасаж өгөөгүй л байна. Яагаад ч нэг бачуураад онцгүй байна. Ирээд нилээн хэд хоночихлоо. Ирэнгүүтээ л бараг шууд шахуу ажилдаа орлоо. Ирсэнийхээ маргааш төгссөн сургууль дээрээ очиж багш нартайгаа уулзаж мэнд мэдчихээд хажуугийнхаа кафед орсон чинь манай нэг багш, бас манай сургуулийн жолооч ах хоёр ганц шил юм тавьчихсан сууж байдаг байгаа. Ингээд л багш, ах хоёртойгоо элдэвийг ярьж шил юм хугаслаад, дараа нь дахин би нэгийг аваад ёроолыг нь харчихаад гэртээ харьсан. Инг...
бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Шинэ оны мэнд хүргье

2007-12-23, 02:09

Шинэ он гарлаа... /арай болоогүй байна л даа/ Гэхдээ ямар ч настрин алга аа…. Өмнө нь чинь сургуулийн шинэ жил гээд тэсэн ядан хүлээгээд байдаг байсан чинь энэ жил ямар ч сэтгэл хөдлөл алга. Хэд хоногоос өөрөө өөрийгөө настринтай болгохын тулд гэртээ нов ногоон гацуур олж засна аа. Сайхан чимэглээд тавьчихад го-го болох байлгүй дээ. 26 -н гаргаад хот руугаа явна. Тэгээд гэртээ сайхан баярлана даа. Бас Заяахантайгаа….. 1-нд эгчийн төрсөн өдөр болохоор ямар бэлэг өгөхөө бас бодож үзэх хэрэгтэй.


Хэдэн жилийн өмнө хэдэн найзуудтайгаа Кристмасын баяраар тор бариад багш нарынхаараа хэсэж байсан ...

бичсэн: hanil төрөл: | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Сайн уу? Сайн. Харин чи? тааруухан л байна даа….

2007-12-23, 02:09

Миний сүүлийн үед хэлэхийг хамгийн их хүсч байгаа үгүүд. Үнэндээ зүгээр л сайн гэж хэлж байгаа төдий ч үнэндээ сайнгүй л байна. 3 долоо хоног би хичээлээ зааж чадаагүй. Тэгсэн чинь сургуулийн захиргаа надаар хичээл заалгуулахаас эрс татгалзсан. Яах аа сайн мэдэхгүй л байна. Амьдарч байгаагаа мэдэрч чаддаг, миний амьдралыг сэтгэл хангалуун болгодог ганц үнэ цэнээс минь салгачихлаа. Энэ новшийн ертөнцөд гагцхүү хичээлээ заагаад самбарын урд зогсож байхдаа л аз жаргалтай, бас сэтгэл хангалуун байдаг юмсан. Хараал ид….


Ер нь сургууль гэдэг бол боловсролын орчин гэдгийг бүгд л мэддэг. Харин сург...

бичсэн: hanil төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Нэг ийм асуудал байна аа…

2007-12-23, 02:09

Одоогоос 6 сарын өмнө манай захирал энд ирээд байр түрээслэхээр таньдаг хүндээ хандаж л дээ. Тэгсэн нөгөө хүн нь ч нэг залуу танилцуулаад байр олж өгч. Харин юу болсон гэж бодно. Хаа газар мөнгө цагаан нүд улаан болж дээ. Хөдөө Дархан ч ялгаагүй. Хүн бүр мөнгөний төлөө амьдрах юм. Залуучууд нь ч мөн адилхан. Жаахан юмтай л бол юугаа ч өгөхөөс буцахгүй бүсгүйчүүд ч байх. Мөнгө ч хүчтэй юм аа. Гэхдээ хүн чанараас илүү хүчтэй юм чинээ би бодоогүй юм л даа. Эндэхийн нэг хорих төвийн дарга хорих төвд нь хүмүүжиж байсан хүнийхээ байрыг манай хүнд түрээсэлчихэж. Гэхдээ хүмүүжигчтэйгээ харилцан тохиро...

бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Хэлэх үг алга

2007-12-23, 02:09

Дарханд ирээд чамгүй хугацаа өнгөрлөө. За байз, 7 сар өнгөрөөд нээх удахгүй 8 дахь сартайгаа золгох нь дээ. 3 долоо хоног янз бүрийн асуудлаас болоод бараг хичээлээ заасангүй. Өнөөдөр ганц хоёр цагийн хичээлээ нөхөх гээд оюутнуудаа хүлээгээд сууж байна даа. 3 -хан хүүхэд ирсэн ч байх шиг. Тэднийг зэмлэх бас л хэцүү. Учир нь би цагтаа заагаагүй зүйлээ одоо зааж гээд сууж байгаа болохоор ямар арга байхав дээ. Гэхдээ л өөрийнхөө төлөө гэдэг хүн ирмээрсэн.


Энэ 12 сард нэг л өөдөлж өгдөггүй ээ. Элдэвийн юманд орооцолдоод л …. Ажил төрөл бас л цэгцэрч өгдөггүй. Цаг зав гэхээр юм бүр ч байхгүй. Ба...

бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Нийгмийн даатгалын шимтгэл…бид бол цалин олгогч эзэд…

2007-12-23, 02:09

Нийгмийн даатгалын шимтгэл гэж ядаргаатай мөртлөө нөгөө бодлын маш хэрэгтэй зүйл байна аа. Магадгүй хэзээ хэрэглэх нь мэдэгдэхгүй нийгэм датаасдаад л байдаг. Нийгмийн даатгалын талаар МИСТИ-гийн блог дээр байсан бичлэгийг уншиж байсан юмдаг. Таалгадсан гэх үү дээ… Цалин олгогч татвар төлөгч нийт ажиллагсадын анхааралд юм шүү.


Харин би өнөөдөр ер нь хэдэн цаас яаж төлөөд байгаа талаар ганц хоёр юм бичмээр санагдлаа… Доор бичих гэж байгаа тоо баримтууд бол манай нарийн бичгийн цалингаар тооцогдож гарч байгаа тоо шүү гэдгийг битгий мартаарай.

Энэ хүн сард 234,286.00 төргөг авдаг. Ажил олгогч...

бичсэн: hanil төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

0 - 100 хүртэл…

2007-12-23, 02:09

Анх Дарханд ирэхдээ  0 - 100 хүртэл гэсэн уриатайгаар эхлэж байсан юм. Юу гэсэн үг вэ гэхээр бүхнийг шинээр дахин эхлээд өөрийнхөө хүсэж буй тэр амжилт хүртэл Дарханд амьдрах. Ер нь амьдрал жижиг зорилгоо хэрэгжүүлж том зорилго руу нэг шат ахидаг шүү дээ. Хүн бүрт алсын хараа, зорилго гэж нэг зүйл бий… Энэ байхгүй бол өөрийгөө шоргоолжноос өчүүхэн амьтан гэж бодоход буруудаад байх зүйл үгүй. Анх энд ирчихээд зүгээр л багшлаад байна гэдэг уйтгартай байж билээ. Дараа нь гадуур дотуур тэнэж эхлэсэн. Эрдэнэтээс эхлүүлээд Булган, Булганы хэд хэдэн сум, Сэлэнгэ аймагаар гээд л…. Нилээн аялаж, таньж ...

бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Амттай танилцсан нь

2007-12-23, 02:09

Исгэлэн, гашуун, чихэрлэг, шорвог зэрэг яг байгаагаар нь мэдрэгдэх 4 амт л надад мэдрэгддэг. Харин өчигдөр тагтан дээрээ тамхи татан цасан ширхэг тосон жаал чичэрч зогслоо. Тамхи болгон өөрийн гэсэн амт үнэртэй. Харин өчигдөр цаг агаараас болсон уу яасан тамхины аманд амтагдах амт нэг өөр байх юм. Тэгэхлээр нь тамхиныхаа утааг хамраараа сороод дахин уушиглахад хоолойнд амтагдах утаа дахиад л арай өөр байлаа. Тэгэхээр нь тагтны хашлага дээр тогтсон цасыг гараараа аваад амандаа хийлээ. Нэг амт байна. Дараа нь буух цасыг шууд хэлээрээ тосч авахад бас л өөр амттай юм шиг тийм мэдрэмж.


Орой сүүл...

бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Ойрд зочид харагддаггүй ээ

2007-12-23, 02:09

Юм сонин юм аа…. Уул нь манайх гэдэг айл амралтын өдөр болгон л зочинтой өнгөрдөг байсан чинь…. өнгөрсөн долоо хоног ямар хоосон байв аа…. Хоол хийчихээд идэх гэсэн чинь нэг л амтгүй санагдаад, урд талын дэлгүүрийн худалдагч эгчийг уруу татах гэсэн лангуугаа хаяж болохгүй гэхээр нь хоол савлаж байгаад лангуун дээр нь тавьж байгаад идлээ шд…. Ямар ч сайхан амттай хоол болсон юм.


5 өдөр ажил тарахын алдад хоолны жор хайж байгаад шарсан тахиа гэдэг хоолны жор олоод тэрийгээ хагас сайны орой хийж идэв. хэхэ сайхан амттай хоол болсон шүү…. Давсыг нь мартчихсан байсан. Тэгээд нөхөж цацлаа ш д.

Я...

бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Нэг дэлхий нэг ертөнц

2007-12-23, 02:09

Саяхан нэг багшаасаа нэг дэлхий нэг ертөнцөнд дайснаа ч хайрла гэсэн үг сонслоо. Зарим талаараа Христийн шашинтай холбоотой байж ч болох гэсэн ерөнхийдөө зүгээр л энгийн хүний хувьд бодоод үзсэн ч


 

avtcra51204002_1_1_240.jpg

ялгаагүй юм шиг санагдаж байна. Хүссэн хүсээгүй бид хайр, үзэн ядалт хоёрын дунд амьдарч, хайр үзэн ядалт хоёрын аль нэгийг сонгож амьсгалж байгаа учраас тэр. Миний дайсан ч бай би ч бай ялгаагүй нэг л агаараар амьсгалж, нэг л бороонд норон, нэг л наранд дор алхаж байгаа болохоор бид нэг хүнээс өөрцгүй хоёр хүн гэж хэлж болох юм.

Нэг ертөнц гэхээр бүгд эдийн засгийн хувьд даяарчлагдаж буй д...

бичсэн: hanil төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх
avatar

Үхэл ч гэсэн амьдралын нэг хэсэг

2007-12-23, 02:09

Хэдэн жилийн өмнө нэг номон дээрээс “ҮХЭЛ Ч ГЭСЭН АМЬДРАЛЫН НЭГ ХЭСЭГ” гэсэн өгүүлбрийг олж уншчихаад яагаад ч үхлээс айгаад байх зүйлгүй юм байна гэж бодож билээ. Харин Сэлэнгээс буцаад явж байхдаа замаас гарч осолдсон машиныг хараад тэр өгүүлбрийг бүр эсрэгээр нь бодож эхлэсэн. Үхэл бол үхэл болохоос амьдрал биш. Гарцаагүй үхлээр амьдрал дуусч байгаа юм чинь… Гэхдээ ганц зүйл бид мөрөөрөө явсаар байгаад хөгширч үхэх хичнээн сайхан бол……?


Нилээн хэд хоногийн өмнө багын найзын маань аав нас барчихаж. Талийгаач бидэнтэй маш дотно байж билээ. Загнана, намайг бүр жаахан байхад араас хөөж байс...

бичсэн: hanil төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх
idiomatic-dormant