Шинэ блогийн хаяг:
http://www.buugii.bblog.mn

avatar

Бүх л зуны турш би чамд хайртай...

2010-05-02,21:14
Сүүлийн хэдэн өдөр ажлаасаа болоод нээх л ярвайсан хүн суугаад байгаа... Гэхдээ ажил гэхээсээ илүү толгойд нэг л зүйл эргэлдэж байгааг нуухгүй. Тэрийг бодохоор л өөрийн эрхгүй зүрх зүсэгдэж байгаам шиг, бас нэг л өөрийгөө хүн биш гэсэн мэдрэмж...
Хэдхэн хоногийн дотор өөрийгөө ийм болж өөрчлөгдөнө гэж бодсонгүй. Хажууд байгаа найз нөхөддөө ч олигтой анхаарал тавьж чадахгүй. Дэмий л ганцаараа бодон шаналах юм. Өөр бусдыг уруу татаж оруулаад ч яахав дээ. Ийм юм болсон юм байгаам... Аан гэжий...

Угийн чөлөөтэй ажиллаж ирсэн миний хувьд цаганд баригдан, цалин хүлээн амьдрана гэдэг өдөр бүрийн дарамтын хамгийн том нь... Тэгсэн ингээд ажиллаад ирсэн чинь өөрийн хүсэл мөрөөдөл, тэмүүлж байсан замаасаа бага зэрэг хөндийрчихсөн байх юм. Тэгээд тэр бүхнээсээ яагаад холдсоноо бодож олох гэж их л хичээсэн боловч нэмэр байсангүй. Дээрээс нь сүүлийн хэдэн сар ямар ч төлөвлөгөөгүй амьдарсан болохоор "тэр нь маш том өвчин" болоод буглачихсан байлаа. Ингээд л шаналгаа эхэлсэн. Өөрийн бодол санааг өөрчлөх гэж чамгүй л тэмцлээ. нэмэр байсангүй. Иймээс л өөрийгөө хүн биш гэсэн дүгнэлтэнд хүрчихсан байгаам. Харин нилээн хэд хоногийн өмнө явж байгаад нэг зүйл харлаа.
Жинхэнэ гоо үзэсгэлэн... Харахгүй, харчихаад инээмсэглэхгүй, инээмсэглэсэн бол хажууд нь саатахгүй байхын аргагүй тийм гоо үзэсгэлэнг харлаа. өмнө нь бодож байсан бүхэн юу ч биш юм шиг санагдаад л, түүний хажууд зүгээр л ханатлаа саатахыг хүсч байсан. Модны доор сандал дээр суугаад тэрийг зөндөө удаан харсан. Инээсэн... Дотроо намайг тэр гэдэг гээд л өөрийн орон зай дотроо танилцсан. Сайхан.... үзэсгэлэнтэй ... эгэл жирийн... сайхны сайхантай би ярилцсан.

Хэсэгхэн хугацаанд би надад өмнө нь байсан тэр хүчийг мэдэрсэн. Надад зорилго байгаагаа сайн мэдэж байгаа ч явах замаасаа багахан төөрч байгаагаа ойлгосон. Би ойлгосон биш, тэр надад ойлгуулж хэлсэн өгсөн. Тэгээд л одоо түүн шиг  зорилгоо дахин тодорхойлох хэрэгтэй юм байна лээ. Дахин дахин сайн бодож, өөрийн дотоод ертөнцийг ч гэсэн сонсохгүй бол хөөрхий минь бүр элэгдээд хээгүй болсон дугуй шиг л болчихсон юм шиг байгаам...
Хуучин шигээ анхаарал тавьж чадахгүй байгааг анзаарсан бүхий л найзуудаасаа уучлалт гуйя.
Ямартай ч түүнтэй уулзаж, түүний хэрхэн хөрсөн доороос зухуйн тэмүүлж байгааг нь хараад зөндөө юм бодлоо...
Хавар болж ногоо соёолоод цаг агаар сайхан байна. Бодох зүйл ч их, төлөвлөсөн ажил ч их байна даа.
Ямартай ч сая энэ зуны тэнүүчлэлийн төлөвлөгөөгөө гаргачихсан. Хөрш овгуудаар айлчлана гэжугаа... Зардалыг нь ч тооцчихлоо. Та нартаа амжилт хүсье... Нэг дэхээс хуучин шигээ хүн байна аа....
Дахин хэлэхэд бүхий л зуны турш би чамд хайртай шүү, тэр модон дор ургаж байсан бяцхан ногоон ургамалд...

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

инээх инээх уйлах инээх инээх
Бичсэн: Зочин хэзээ: 10:16, 2010-05-06 | Холбоос | |
хэхэ сүртэйшд бөөн юм болоод байссс
Бичсэн: 300 хэзээ: 19:49, 2010-05-03 | Холбоос | |
өөө чи шалгаж малгаад байхдаа яахуу дээ. шууд л нийтлээч

хүний үг хэлэх эрх чөлөөг хязгаарлаад зүгээр чөтгөр чөтгөр
Бичсэн: Хүслийнжигүүр хэзээ: 19:44, 2010-05-03 | Холбоос | |
Удалгүй хагдарах гэж, магадгүү хэн нэгэнд зулгаагдах гэж асар их тэмцэлээр зүтгэж буй тэр бяцхан эмзэг ургамалд би бас баярлалаа.. smug smug

Ингэхэд байнаа. Хуучин хүн чинь тийм таатай биш юм байна лээ шоо. Тиймээс цоо шинэ хүн болоо хэхэ хэлээ гаргах
Бичсэн: Хүслийнжигүүр хэзээ: 19:44, 2010-05-03 | Холбоос | |
Амжилт хүсье. миний хувьд эсрэгээрээ байна даа... Гэхдээ юу юугаа ч сайн мэдэхгүй л байна. Улам л төөрөөд, зүгээр л нэг хоёр талдаа ханатай гудамж заавал тэрүүгээр л явах ёстой юм шиг, ханыг нь давж гармаар байгаа ч маш өндөр юм аа гуниглах
Бичсэн: xvv хэзээ: 00:02, 2010-05-03 | Холбоос | |
sain medsengui
nziin huvid chamaig shuumjilehed chinii bichveruud chin negl yum dutagdaad bnaa setgel dotroo bga buhnee il gargaval goy yum shig gehdee bic sain medehgui bnaa chamaig yaj guitshev dee
Бичсэн: Зочин хэзээ: 22:21, 2010-05-02 | Холбоос | |



:-)
 
xaax